Дэлхий нийтийн цар тахалтай хийж буй тэмцэл

Н.Мижидмаа
2020/10/26

Дэлхийн эдийн засгийн төлөв

Коронавирус (Ковид-19) цар тахал нь дэлхийн хэмжээнд сөрөг нөлөө үзүүлж хүн амын амь нас, эрүүл мэнд төдийгүй эдийн засгийг бүхэлд нь  эрсдэл учруулаад байгаа билээ. Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (ЭЗХАБ)-аас Дэлхийн Эдийн Засгийн Төлөв байдлын тоймыг 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр танилцуулсан. Уг тоймд дурьдсанаар “энэ онд Евро бүсийн эдийн засаг -7.9%-иар, дэлхийн эдийн засаг -4.5%-иар агших төлөвтэй байна” гэжээ. Энэхүү гэнэтийн шокийг даван туулахын тулд төсөв, мөнгөний бодлогоор зогсонги байдалд ороод

Улс орнуудын бодит ДНБ-ий өсөлт

байгаа эдийн засгийг дэмжиж, хямарлыг зөөллөх бодлого баримтлах нь чухал юм. Дэлхийн улс орнуудын Засгийн газар, Төв банкууд ч энэ чиглэлд арга хэмжээнүүдийг авсаар байна.Олон улсын зах зээл дээрх газрын тосны үнэ тогтворжиж, хэт бага байсан инфляц сэргэж байгаа ньдэлхийнэдийн засаг эргэн сэргэх дохио болж байна.ЭЗХАБ-ын тоймд ирэх 2021 онд Евро бүсийн эдийн засаг 5.1%-иар, дэлхийн эдийн засаг 5.0%-иар өснө гэж таамаглаж байна.

Мөнгөний бодлогын шийдвэрүүд

Улс орнуудын Төв банкууд мөнгөний бодлогын арга хэмжээг цаг алдалгүй авч эдийн засгийн нөхцөл байдлаа дэмжих шаардлагатай. Учир нь Мөнгөний бодлогын үр нөлөө  Сангийн бодлого шиг шууд гарахгүй, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнээс хамаарч 1-2, 3-4 улирлын дараа тухайн эдийн засагтаа нөлөөгөө үзүүлдэг. Энэ оны 9 дүгээр сард улс орнуудын Төв банкууд тус тусийн шийдвэрээ гаргасан.  АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ буюу Төв банк 9 сарын 16-ны өдрийн шийдвэрээр “бодлогын хүүг 0-0,25 хувьд хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрээ хөдөлмөрийн зах зээлийн байдал сайжирч, инфляц 2 хувьд хүрэх  хүртэл хадгалж үлдэнэ” гэв. Түүнчлэн, ХНС-аас ирэх саруудад "зах зээлийн жигд ажиллагааг хангах, санхүүгийн таатай нөхцөлийг бүрдүүлэхэд туслах, ингэснээр айл өрх, ААН-үүдэд олгох зээлийн урсгалыг дэмжих" зорилгоор Засгийн газрын бонд, активаар баталгаажсан үнэт цаасыг цаашид үргэлжлүүлэн худалдан авахаар төлөвлөж байгаа аж. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орон болох Хятадын хувьд эдийн засаг нь үйлдвэрлэл болон экспортын нөлөөгөөр сэргэж байгаа боловч дотоод эрэлт ньудаашралтай хэвээр байна. Үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний жилийн өсөлт энэ оны 8 дугаар сард 5,6%-д хүрсэн бөгөөд өргөн хэрэглээний бүтээгдэхүүний борлуулалтын өсөлт 2020 оны 1 дүгээр сараас хойш анх удаа эерэг дүнтэй буюу 0,5% өсөлттэй байна. Хятадын ардын банк энэ сарын шийдвэртээ 1 жилийн зээлийн суурь хүүг 3.85%, 5 жилийн зээлийн суурь хүүг  4.65% хувьд тус тус хэвээр үлдээлээ. Шинээр гарч буй ихэнх зээлүүд дээрх хүүд тулгуурлах бөгөөд 5 жилийн суурь хүү үл хөдлөх хөрөнгийн үнэ нэмэгдэхэд нөлөө үзүүлж байна. Шинжээчдийн хэлж байгаагаар АНУ-ын доллар суларч байгаа энэ үед Хятадын юаньдолларын эсрэг чангарч байна. Дэлхийн нийтийн эдийн засгийн одоогийн эмзэг үед АНУ болон Хятадын харилцаа цаашид хэрхэх нь томоохон хүлээлтийг мөн үүсгэсэн хэвээр байна. Европын Төв банкныхувьд цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн дэмжих зайлшгүй шаардлага тулгараад байгаа. Инфляц 2%-д дөхөх хүртэл бодлогын хүүгээ хэвээр үлдээх шийдвэрийг гаргасан. Азийн томоохон төлөөлөл болох Японы төв банкны хувьд богино хугацааны бодлогын хүүг -0,1%, урт хугацааны хүүг 0% байхаар шийдвэрлэсэн. Ингэснээр эдийн засгийн идэвхи болон үнийн өсөлтөөс шалтгаалсан өгөөж тодорхой түвшинд нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Манай улсын хойд хөрш болох Оросын төв банкны 9 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэрээр бодлогын хүүгээ жилийн 4,25%-д хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрт цар  тахлын хорио цээрийн дараах эрэлт нэмэгдэж, иргэд, аж ахуй нэгжийн инфляцын хүлээлт сэргэсэн нь нөлөөлсөн байна. Монгол улсын хувьд Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хуралдан бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 8 хувьд хүргэх, урт хугацаат репо санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэр нь эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны тодорхой бус байдал, эрсдэлийг харгалзан үзээд банкны салбараас эдийн засгийн бодит секторт олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, зээлийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн болно” гэв.

Цаашид юунд анхаарах Цар тахлын нөхцөл байдал цаашид ямар байхыг хэн ч таамаглах боломжгүй. Гэвч бид ямар ч нөхцөл байдал тулгарсан урьдчилсан бэлэн байдлаа хангах нь аливаа эрсдэлийг бууруулах, хямралыг зөөллөх ач холбогдолтой. Нэн тэргүүнд улс орнуудын хувьд эрүүлийн мэндийн салбарыг эрчимтэйгээр дэмжиж вирусын аливаа эрсдэлээс сэргийлэх шаардлагатай байна. Үүний  тулд эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх, эмч, ажилчдыг цалин, урамшууллаар хангах, иргэдийн эрүүл мэндийн халамжийг урьд урьдынхаас илүүтээ дээшлүүлэх хэрэгтэй байна. Мөн түүнчлэн хорио цээрийн улмаас бизнес нь зогсонги байдалд байгаа, үйл ажиллагаанд нь тодорхой хэмжээнд доголдол үүсч байгаа аж ахуй нэгжүүд болон нийгмийн эмзэг бүлгийг дэмжих бодлогыг баримтлах нь чухал юм. Ингэснээр царцсан эдийн засгийн тодорхой хэсгийг бага ч болов “бүлээн” байлгах нөхцөл бүрдэнэ. Эцэст ньЭЗХАБ-аас гаргасан зөвлөмжинд “бодлого боловсруулагчдын хувьд эдийн засгийн нөхцөл байдлыг бүхэлд нь сэргээх томоохон үүрэг хүлээж байна. Иймд эдийн засгийг дэмжих бодлогоо үргэлжлүүлэн, сангийн бодлогыг хэт эрт хумихгүй байхад анхаарч, иргэдийг шинэ ажлын байраар хангах, хамгийн өндөр эрсдэлт бүлгийг анхаарах ёстой” гэж онцолсон. Дэлхий нийт цар тахалтай тэмцэж байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгогч, сонгуулийн байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгууллаа 11 минутын өмнө
Тахилтаас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замын шинэчлэлийн ажил 60 хувьтай үргэлжилж байна 52 минутын өмнө
Хангайн уулархаг нутгаар нойтон цас орж, нутгийн зарим газраар хүчтэй салхи, шороон шуургатай 57 минутын өмнө
Т.Түвшинжаргал: 10 дугаар цэцэрлэгийн нэг танхимыг ёс заншлын өрөө болгож тохижууллаа 16 цагийн өмнө
Монгол Улсын үнэлгээний чадамжийн индексийг тогтоож, үнэлгээний үр дүнг танилцуулна 16 цагийн өмнө
Э.Батзаяа: Монголчууд зүтгээд хийвэл чадахгүй зүйл үгүй 17 цагийн өмнө
ХУД-ийн зарим хороодод хүйтэн ус хязгаарлах тул унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна 17 цагийн өмнө
ХЭНТИЙ: Бор-Өндөр сумын ЕБС-ийн спорт заалыг иж бүрэн шинэчиллээ 17 цагийн өмнө
Эдийн засгийн өсөлтийг 2026 онд зургаан хувь байхаар тооцов 18 цагийн өмнө
Гэр, байшингаа дулаалж хэмнэлт бий болговол 15 сая төгрөгийн буцаан олгол​т авах санал хүргүүлсэн 19 цагийн өмнө
ОБЕГ: Ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр хэвээр байна 19 цагийн өмнө
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно 21 цагийн өмнө
21 жил хүлээгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүллээ 22 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа Өчигдөр
Улаанбурханы халдвараар өвчилсөн дөрвөн сартай хүүхэд энджээ Өчигдөр
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.6 хувиар өсчээ Өчигдөр
​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна Өчигдөр
Д.Батсайхан: Таван толгойг Монголдоо авч үлдсэнд минь талархдаггүй юм гэхэд гүтгэж хэлмэгдүүлмээргүй байна Өчигдөр
Хууль бусаар оршин сууж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ Өчигдөр