Томуугийн вакцинаас болж нас барсан гэгдээд байгаа хүмүүсийн шалтгааныг нарийвчлан шалгаж байна

О.Шүрэнцэцэг
2020/10/26

COVID-19-ийн талаар хэвлэлийн бага хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү томуугийн эсрэг вакцины талаар нэмэлт мэдээлэл өглөө.

Улирлын томуугийн вакцин хийлгэснээс болж БНСУ-д 20 гаруй хүн нас барсан гэх мэдээлэл гарсан. Энэ асуудал дээр БНСУ-ын эрүүл мэндийн яам болон тус улсын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дээрх хүмүүсийн нас баралтын шалтгааныг томуугийн вакцинтай холбоотой гэж үзэхгүй байна.

Учир нь вакцинаас болж нас барсан гэгдээд байгаа хүмүүсийн нэг болох 17 настай хүнтэй нэг дор вакцин тариулсан 31 хүнд ямар нэгэн сөрөг үр дагавар ажиглагдаагүй. Тиймээс нас баралтын шалтгааныг вакцин гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Нас баралтын шалтгааныг нарийвчлан тогтоохоор тус улсын эрүүл мэндийн яам судалж байгаа юм байна. Энэ асуудлыг Монгол улсын Эрүүл мэндийн яам ч мөн анхааран судалж байна.
 Манай улсын хэмжээнд 509 мянган хүн тун вакцин оруулж ирснээс одоогоор 440 мянга гаруй хүнд вакцин хийгээд байна. Үүний дотроос урвал, хүндрэл гарсан мэдээ байхгүй байна. Дархлаажуулалтын дараах урвал, хүндрэлийг хянадаг систем Монгол улсад ажиллаж байгаа. Өдөр бүр ажиглалт тандалт хийж байгаа гэсэн юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 22 минутын өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 1 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 1 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 3 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 21 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 23 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 2026/09/23
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23