Айдастай 74

Н.Мижидмаа
2020/10/26

Нэр бүхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх гэж байгаа тухай мэдээлэл саарал ордонд гарч, УИХ-ын гишүүд сэм ярилцаж байна. 


УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдод холбогдох хэрэг Нийслэлийн прокурорын газраас Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхрүү шилжсэн. Түүнийг ЕС-аар ажиллаж байхдаа "Оюутолгой" ХК, "Эрдэнэт"-ийн асуудлаар авилга авсан байж болзошгүй гэж сэжиглэж байгаа аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Сү.Батболдоос өөрөөс нь тодруулахад "Хатуу хэлье, намайг нэг ч удаа хуулийн байгууллагаас дуудаагүй, надтай холбоотой нэг ч хэрэг хуулийн байгууллагад шалгагдаагүй" гэж манай сайтад мэдээлсэн. Хэдийгээр өөрөө няцааж буй боловч түүнтэй холбоотой хэрэг шүүхрүү шилжсэн, энэ талаарх мэдээлэл олон нийтэд гарах нь цаг хугацааны асуудал юм. Түүнийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших өндөр магадлалтай кандидат учир Х.Баттулга ийнхүү онилж буй гэх хардлага улс төрийн хүрээнд байгаа аж. 


Татагдах магадлалтай дараагийн хүн бол Баян-Өлгий аймгаас АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Бэйсэн. 

 Баян-Өлгий эмч нар эрүүл хүмүүсийг эмч нарын хурлаар оруулж, хэлгүй, дүлий болгож бичээд халамжид хамруулж дундаас нь ашиг хүртдэг байсан байж болзошгүй хэрэг АТГ болоод ЦЕГ-т шалгагдаж байгаа. Энэ хэрэгт тус аймгийн 30 гаруй эмч, эмнэлгийн ажилтанг холбогдуулан шалгагдаж байгаагийн нэг нь Б.Бэйсэн гишүүн байж болзошгүй аж. 

Хан-Уул дүүргээс МАН-аас сонгогдон гарч ирсэн Ганибалын Амартүвшин нь давхар иргэншилтэй гэх асуудлаа бүрэн цэгцэлж чадаагүй УИХ-д сонгогдсон юм. Түүнийг сонгуулийн өмнө Голланд буюу Нидерландын вант улсын иргэний харьяалалтай байж болзошгүй баримтууд ил болов. Энэ асуудлаар нь түүнийг эгүүлэн татах гэж байгаа талаар мэдээлэл улс төрийн хөшигний ард яригдаж байна. УИХ-ын гишүүн Г.Амартүвшингээс өөрөөс нь тодруулахад "Миний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэх мэдээлэл надад ирээгүй байна, тийм зүйл огт байхгүй, би Монгол Улсын л иргэн шүү дээ" гэв. 

Баянхонгор аймгаас УИХ-ын гишүүнээр АН-аас сонгогдсон А.Адьяасүрэн бусдад 100.000 ам.долларын авилга өгсөн хэргээр яллагдагчаар татагдсан прокурорын тогтоол байдаг. Түүний хувь заяа ийнхүү дээсэн дөрөөн дээр ганхаж, бүрэн эрхийн асуудал хөндөгдөх болжээ.  

УИХ-ын гишүүн Ц.Д, Х.Б нарыг орон нутгийн цахилгаан станцын тендерийн асуудлаар шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бий.  Мөн Б.Д гишүүнийг С.Баярцогтын хэрэгтэй холбогдуулж шалгаж эхэлж буй талаар мэдээлэл байгаа юм. УИХ-ын таван гишүүн, таван аймгийн Засаг даргын асуудал хуулийн байгууллагад хүндэрнэ гэх албан бус мэдээлэл байгаа аж. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхээс тодруулахад “Хаанаас ийм мэдээлэл гарав, огт тийм зүйл байхгүй, худал мэдээлэл” хэмээн няцаав.  2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль угтсан их баривчилгааны сураг ийнхүү албан бусаар гишүүдийн чихэнд хүрч, УИХ-ын гишүүд айдастай байгаа ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 17 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 21 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18