Испанид онц байдал зарлажээ


Испанийн Ерөнхий сайд Педро Санчез ирэх 2021 оны тавдугаар сарын 9-ныг хүртэл орон даяар
зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа.. Түүнчлэн орон нутгийн цагаар Ням гаригаас
(2020.10.25) эхлэн оройн 23:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд орон даяар хөл хорио тогтоосон
байна. Гэхдээ мужийн захирагч нар хөл хорионы цагийн хуваарийг коронавирусийн цар тахлын нөхцөл
байдалд тулгуурлан нэг цагаар урагшлуулж, хойшлуулж болох аж.
Харин Канари арлын оршин суугчид хөл хорионы гадна үлджээ. Испанид өнгөрсөн долоо хоногт
халдварын 100 мянган тохиолдол шинээр бүртгэгдсэн юм. Испанийн онц байдлын дүрмийн дагуу олон
хүн цугларахыг хориглож, хилээ хаах эсэх эрхийг орон нутгийн захирагч нарт олгож, дүүрэг, хотуудад
хөл хорио тогтоодог юм.
Италид хүн олноор цуглардаг хурлын танхим, кинотеатруудыг өнөөдрөөс хаасан байна. Тус улсад
Бямба гаригт халдварын 20 мянган шинэ тохиолдол бүртгэгджээ. Италид өнгөрсөн хоёрдугаар сард
коронавирусийн халдвар анх бүртгэгдсэнээс хойш нийт өвчлөл сая даваад байна. Тус улсад 37 мянга
210 хүн халдвараар нас баржээ.
Мөн Болгарын Ерөнхий сайд Бойко Борисов коронавирусийн халдвар авчээ. Өдгөө 61 настай Бойко
Борисов нь Баасан гаригаас эхлэн өөрийгөө тусгаарласан аж. Үү


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18