Ерөнхий сайдаас асуулт асуух хүсэлтийг дэмжиж, таван редакц нэгдлээ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсноос хойшнэг ч удаа нэг ч сэтгүүлчийн асуултад хариулаагүй. Харин эвлүүлсэн, тавилттай, найруулгатай мэдээллийн хөтөлбөрөө, хүн загнаж байгаа бичлэгээ бүх телевиз, сувгаар цацсаар байна. Өөрөөр хэлбэл мэдээлэл өгөх биш пропоганда хийв. Тархи угаалт гэж хэлж байгаагийн учир нь өөрсдийн багаар бэлдүүлсэн, өөрийн хэлэхийг хүссэн зүйлээ л олон нийтэд үзүүлж байна. Тиймээс ӨРӨГ.МН, ЗАРИГ.МН сайтын редакциуд нэгдэн У.Хүрэлсүхээс асуулт асуух ХҮСЭЛТ хүргүүлсэн.

Ерөнхий сайдаас асуулт асуух хүсэлтийг дэмжиж, таван редакц нэгдэхээ илэрхийллээ.

Live.tvсайтын эрэн сурвалжлах сэтгүүлч С.Будрагчаа

 

 

Sonin.mn сайт

 

 lead.style сайт

 tug.mn сайт

 isee.mn

сайтын редакциуд тус тус нэгдлээ.

1992 онд Монгол улс үндсэн хуультай болж, энэ хуулиар олон зүйлийн эрх, үүрэг, хэм хэмжээг зааглаж өгсний дотор Ерөнхий сайдынх ч бий.  Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 онд ажлаа авснаас жилийн дараа “Миний хүч хүрэхгүй зүйл байна, надад давж чадахгүй зүйл байна. Тийм учраас та бид үндсэн хуулиа өөрчлөх ёстой юм билээ. Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нь шүдгүй арслан аятай л байгаа. Архираад л байдаг” хэмээн чуулганы танхимаас хэлж байв. Ингэж хэлснээс хойш нэг жилийн дараа нам нь олонх байх үед үндсэн хуулийг өөрчилж, тэр ШҮДТЭЙ АРСЛАН болж чадсан. Тэр шүдтэй арслан болоод 150 дахь өдөр нь өнөөдөр тохиож байна. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүх 1992 оноос хойших үе үеийн Ерөнхий сайд нараас хамгийн “хүчтэй”, шинэ үндсэн хуультай болсноос хойших анхны Ерөнхий сайд юм.

Ардчилсан  улсад олон ургалч үзэл байдаг. Ардчилсан улсын иргэд үзэл бодолтой байдаг. Иргэдээ үзэл бодолтой байлгахын тулд тархи угаалт биш үнэн мэдээллээр хангах ёстой. Тиймээс сэтгүүлч бид асууя. Чөлөөт хэвлэл, иргэний мэдэх эрхийг хангах ардчиллын тулгуураасаа ухрахгүй гэж найдаж байна.

Жич: Иргэн та Ерөнхий сайдаас асуух асуултаа илгээж болно.Мэргэжил нэгт сэтгүүлчид, редакциуд нэгдэж, Ерөнхий сайдаас хамтдаа асуулт асуухыг урьж байна.

Асуулт хүлээн авах хаягууд

Өрөг.мн сайтын редакцийн утас 76002244

Өрөг.мн сайтын е-мэйл хаяг: [email protected]-

Өрөг.мн сайтын редакцийн байр: Хан-Уул дүүргийн 15-р хороо Тайжийн 12-р байрны 1 тоот WordMedia ХХК-ийн байрүргийн 15-р

Зариг.мн сайтын редакцийн утас 76009966

Зариг.мн сайтын е-мэйл хаяг: [email protected]

Зариг.мн сайтын редакцийн байр: Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 18А/1 409 тоот



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 22 минутын өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 1 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 1 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 3 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 21 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 23 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 2026/09/23
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23