М.Тулгат: Нүх бүрт ордог хулгана биш, хотын дарга болохгүй гээд байсан чинь яасан бэ, Д.Сумъяабазар аа

О.Шүрэнцэцэг
2020/10/23

Анхдугаар хуралдаанаар МАН, АН бүлэг байгуулсан. МАН-ын бүлгийн даргаар Р.Дагва, АН бүлгийн даргаар Д.Пүрэвдаа нар боллоо. ХҮН НИТХ-д 3 суудал авсан тул өнөөдрийн хуралдаанаар бүлэг байгуулах боломжгүй юм. "Монгол улсын нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хууль, УИХ-ын тухай хуулийн 10.2 дахь хэсэгт зааснаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг УИХ хэлэлцэн шийдвэрлэх учиртай, бүрэн эрхийнхээ хугацаанд давхар ажил хийх боломжгүй" учир Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Д.Сумъяабазарыг нэр дэвшүүлж буй нь хууль зүйн хувьд боломжтой эсэхийг АН-ын бүлэг хуралдааны санал, асуултад асууж байна.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг хэдхэн сарын өмнө " Би Нийслэлийн Засаг даргад нэр дэвшихгүй. Нүх бүрт ордог хулгана биш" гэж хэлсэн ч өнөөдөр Нийслэлийн Засаг даргаар томилогдох гээд сууж байгаа нь УИХ-ын гишүүнээр сонгосон иргэдийн эрх ашгийг уландаа гишгэж байгаа хэрэг бус уу хэмээн НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат байр сууриа илэрхийллээ.

 Үүнд нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хариулахдаа "Хэт их улс төржилт хэрэггүй. Өмнө нь УИХ-ын 12 гишүүн бүрэн эрхээсээ татгалзаж байсан. Одоо нэр дэвшүүлэх тухай асуудал яригдаж байна. Миний нэрийг батлах эсэхийг Монгол улсын Ерөнхий сайд шийднэ. Хэрвээ би томилогдвол нийслэлчүүдтэй илүү ойр ажиллах боломж бүрдэнэ. Хэвлэлд өгч байсан ярилцлагын хувьд тухайн үед өөрийн итгэл үнэмшлээр л хариулсан. Яг үнэндээ би дээшээ явж байна уу? Доошоо явж байна уу? гэдгээ ч ойлгохгүй явж байна" хэмээн хариуллаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 23 минутын өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 1 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 1 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 3 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 21 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 23 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 2026/09/23
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23