Сэтгүүлчид нэгдэн Ерөнхий сайдыг асуултад хариулахыг хүслээ

О.Шүрэнцэцэг
2020/10/23

1992 онд Монгол улс үндсэн хуультай болж, энэ хуулиар олон зүйлийн эрх, үүрэг, хэм хэмжээг зааглаж өгсний дотор Ерөнхий сайдынх ч бий.  Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 онд ажлаа авснаас жилийн дараа “Миний хүч хүрэхгүй зүйл байна, надад давж чадахгүй зүйл байна. Тийм учраас та бид үндсэн хуулиа өөрчлөх ёстой юм билээ. Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нь шүдгүй арслан аятай л байгаа. Архираад л байдаг” хэмээн чуулганы танхимаас хэлж байв. Ингэж хэлснээс хойш нэг жилийн дараа нам нь олонх байх үед үндсэн хуулийг өөрчилж, тэр ШҮДТЭЙ АРСЛАН болж чадсан. Тэр шүдтэй арслан болоод 150 дахь өдөр нь өнөөдөр тохиож байна. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүх 1992 оноос хойших үе үеийн Ерөнхий сайд нараас хамгийн “хүчтэй”, шинэ үндсэн хуультай болсноос хойших анхны Ерөнхий сайд юм.

Гэтэл тэр энэ хугацаанд нэг ч удаа нэг ч сэтгүүлчийн асуултад хариулаагүй. Харин эвлүүлсэн, тавилттай, найруулгатай мэдээллийн хөтөлбөрөө, хүн загнаж байгаа бичлэгээ бүх телевиз, сувгаар цацсаар байна. Өөрөөр хэлбэл мэдээлэл өгөх биш пропоганда хийв. Тархи угаалт гэж хэлж байгаагийн учир нь өөрсдийн багаар бэлдүүлсэн, өөрийн хэлэхийг хүссэн зүйлээ л олон нийтэт үзүүлж байна.

Тиймээс ӨРӨГ.МН, ЗАРИГ.МН сайтын редакциуд нэгдэн танаас асуулт асуух ХҮСЭЛТИЙГ үүгээр дамжуулан илгээж байна.

Ардчилсан улсад олон ургалч үзэл байдаг. Ардчилсан улсын иргэд үзэл бодолтой байдаг. Иргэдээ үзэл бодолтой байлгахын тулд тархи угаалт биш үнэн мэдээллээр хангах ёстой. Тиймээс сэтгүүлч бид асууя. Чөлөөт хэвлэл, иргэний мэдэх эрхийг хангах ардчиллын тулгуураасаа ухрахгүй гэж найдаж байна.

Жич: Иргэн таЕрөнхий сайдаас асуух асуултаа илгээж болно.Мэргэжил нэгт сэтгүүлчид, редакциуд нэгдэж,Ерөнхий сайдаас хамтдаа асуулт асуухыг урьж байна.

Асуулт хүлээн авах хаягууд

Өрөг.мн сайтын редакцийн утас 76002244

Өрөг.мн сайтын е-мэйл хаяг[email protected]-

Өрөг.мн сайтын редакцийн байр: Хан-Уул дүүргийн 15-р хороо Тайжийн 12-р байрны 1 тоот WordMedia ХХК-ийн байрүргийн 15-р

Зариг.мн сайтын редакцийн утас 76009966

Зариг.мн сайтын е-мэйл хаяг [email protected]

Зариг.мн сайтынредакцийн байр: Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 18А/1 409 тоот


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрүүгийн 930 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явууллаа 10 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 164,781 зөрчлийг шийдвэрлэлээ 12 цагийн өмнө
Сар шинийн сорилго барилдаанд Б.Орхонбаяр арслан түрүүллээ 12 цагийн өмнө
“Эрдэнэс тавантолгой” хк-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 13 цагийн өмнө
“Гарц” киноны аав, хүү хоёр “Нийгмийн дайсан”-д ямар дүрээр эргэн нэгдэв 14 цагийн өмнө
Сар шинийн баяраас өмнө олгох мөнгөн тэтгэмжүүд 15 цагийн өмнө
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 15 цагийн өмнө
"SDGs & AI: Ирээдүйн Инновац" олон улсын хэлэлцүүлэгт монгол сурагчид оролцлоо 15 цагийн өмнө
“ХАКҮХО КАП” өсвөрийн тэмцээнд монгол тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ 16 цагийн өмнө
УИХ-ын дарга Н.Учрал өнөөдөр ОХУ-д айлчлал хийхээр мордлоо 16 цагийн өмнө
А.Баясгалан: Эмээ минь "Сэгс цагаан богд шигээ баян яваарай" гэж ерөөдөг байсан 17 цагийн өмнө
“Subaru Impreza” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг унтраажээ 17 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 17 цагийн өмнө
Сар шинийн сорилго барилдаан үргэлжилж байна Өчигдөр
​Х.Чойбалсангийн мэндэлсний 131 жилий​н ой тохиож байна Өчигдөр
Улаанбурхан өвчний нас баралтын тоо 13 болжээ Өчигдөр
Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хариуцлагыг чангатгах үүрэг өглөө Өчигдөр
Диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг залилуулжээ Өчигдөр
Л.Энхрийлэн Парисын их дуулгад дэд байр эзэллээ Өчигдөр
Танилц: Дэлхийн хамгийн өндөр тэмээ 3.06 метр Өчигдөр