40 сая ам.долларын төлбөрийг Ш.Батхүү бүрэн барагдуулахаар болжээ

О.Шүрэнцэцэг
2020/10/22

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гурван  долоо хоногийн хугацаанд хэлэлцэж шийдвэрлэлээ. 

“Жаст групп”-ын захирал Ш.Батхүү нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, гарын үсэг, хэвлэмэл маягт ашиглан залилах, хуурамч баталгаа гаргах, өмч хөрөнгийг бусдад шилжүүлэх, үнэгүйдүүлэх зэрэг байдлаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан залилан, санхүүгийн луйврын 7 төрлийн гэмт хэргийг үйлдсэн хэмээн буруутгагдсан байдаг. 

 Ш.Батхүүг хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, гарын үсэг, хэвлэмэл маягт ашиглаж залилан үйлдсэн, хуурамч баталгаа гаргаж бусдад их хэмжээний хохирол учруулсан, өмч хөрөнгийг бусдад шилжүүлэн, үнэгүйдүүлсэн эдгээр үйлдэлд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ш.Батхүүг гэм буруутайд тооцож найман  жилээр ял эдлүүлэх, бусдад учруулсан 137.9 тэрбум төгрөгийн  хохирлыг Ш.Батхүүгийн өмч хөрөнгөөр нөхөн барагдуулахаар шийдвэрлэсэн байна. 

 Шүүх хуралдааны явцад Ш.Батхүү гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, олон тооны гэрээ болон гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдгээ бүрэн хүлээсэн байдаг. Тухайлбал, “Стандарт банк”-наас хуурамч материал бүрдүүлж зээл авсан, Эрдэнэт үйлдвэрт хохирол учруулсан гэх баталгааны хэрэгт Ш.Батхүү нь ТӨХ-ний дарга Д.Сугар болон Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд болох Ч.Ганзориг, Фоменко, Б.Мөнхжаргал, Н.Галбаатар нарын 5 хүний гарын үсгийг 170 гаруй удаа дуурайлган зурсан, хуурамч тамга тэмдэг ашигласан, 14 гэрээ болон 88 албан бичгийг хуурамчаар үйлдсэнийг тогтоосон байна. Ш.Батхүү нь шүүх хуралдааны явцад мэдүүлэхдээ “тамга тэмдгийг ОХУ-д захиалан хийлгэсэн, Эрдэнэт үйлдвэрийн бланкийг дуурайлган хийлгэсэн” гэж хэлсэн байна. 

 Ш.Батхүүгийн гэм буруутай үйлдэлүүд нь шүүх хуралдааны явцад мөн нотлох баримтаар нотлогдсон бөгөөд Эрдэнэтийн баталгааны гэх энэ хэрэгт холбогдоод байсан Ч.Ганзориг, Мөнхжаргал, Амарбат нарыг хэрэгсэхгүй болгосон байна. Мөн Г.Алтан, Эдвард Сүрэн нарт холбогдох залилан мэхэлсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Хадгаламж банкны баталгааг хуурамчаар үйлдсэн хэрэгт Ш.Батхүүг гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 22 минутын өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 1 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 1 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 3 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 21 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 23 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 2026/09/23
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23