Өвөрхангай, Дундговь аймгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байна

Н.Мижидмаа
2020/10/20

Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан, хөдөө орон нутгийн зам үзэгдэх орчин хязгаарлагдаж байна. Тэгвэл хөдөө орон нутгийн замын нөхцөл байдал хүндэрсэн эсэх, зарим аймаг сумдын гарах, орох хөдөлгөөнийг хаасан эсэхийг Авто тээврийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн албанаас тодрууллаа.

АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос: "Өвөрхангай аймгийн "Шартын даваанд" цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн учраас зорчих хөдөлгөөн удаашралтай байна. Дундговь аймгийн Хулд, Луус сумаас урагш замын нөхцөл хүндэрсэн. Дундговь, Өмнөговь аймгийн нийтийн тээврийн үйлчилгээг хязгаарласан. Гэхдээ зорчигчийн хөдөлгөөн тус чиглэлд үргэлжилж байна.  Маргааш зүүн аймгийн нутгаар цасан шуурга шуурч замын нөхцөл байдал хүндрэх магадлалтай байна. Хол замд гарахаар төлөвлөж байгаа жолооч нартаа хандаж хэлэхэд онцын шаардлагагүй тохиолдолд хол замд зорчихгүй байх, зорчихоор бол хувийн бэлтгэлээ маш сайн базааж гарахыг анхааруулж байна " гэв.

Тээврийн цагдаагийн алба: Өвөрхангай, Дундговь аймгаас гарах хөдөлгөөнийг тус хоёр аймгийн онцгой комиссын шийдвэрээр  хязгаарлаад байна. Одоогийн байдлаар орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан өөр аймаг байхгүй. Цаг агаарын нөхцөл хүндрэх магадлалтай байгаа тул жолооч, иргэдийг онцын шаардлагагүй бол хөдөө орон нутагт зорчихгүй, хол замд явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэлээ. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 17 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 21 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18