Оросын хүн ам багасаж байна


Хүн амын өсөлтийн төлөвийг өндрөөр таамаглаж байснаа ОХУ-ын Засгийн газар бууруулжээ. Улс
орныг 2030 он хүртэл хөгжүүлэх үндсэн зорилтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд энэ тухай тусгагдсан
байна. Засгийн газрын тооцоолж байгаагаар цар тахал нүүрлэсэн энэ 2020 онд Оросын хүн ам 352
мянгаар цөөрөх бөгөөд энэ нь 2006 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болох гэнэ. 2025 он гэхэд хүн амын тоо 1,2 саяар цөөрнө гэсэн таамгыг Засгийн газар хийсэн аж.
2030 он хүртэл хүн амын өсөлт бараг ажиглагдахгүй гэж үзэж буй юм. Шинэ төрөлтийн тоо нас
барагсдын тооноос илүүтэй байхаар байгаа, мөн гадаад улс орноос Орост шилжин суурьшигчдын тоо
өсөхгүй хандлагатай байгаа нь үүний шалтгаан болжээ. Үндэсний Статистикийн хорооны мэдээгээр
энэ 2020 оны эхний найман сарын байдлаар 346,9 мянган нас баралт бүртгэгдсэн нь өнгөрсөн оны
мөн үеэс 6 хувь өссөн дүн юм.
Түүнчлэн 2017-2019 оны хооронд Орост шилжин суурьшсан цагаач иргэдийн тоо хүн амын дундах нас
баралтын тоог даваагүйг Үндэсний Статистикийн хороо онцоллоо. Тус хорооны мэдээгээр 2019 онд
шинээр төрсөн иргэдийг 2017 онтой харьцуулахад 12 хувиар бага байсан бол шилжин суурьшигчдын
тоо 0,6 хувиар буурсан байна.
2036 он гэхэд Оросын хүн өсч 150,126 саяд хүрч, дундаж наслалт 73-д хүрнэ гэж Засгийн газар
тооцоолж буй юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18