Толгойн өвдөлт намдаах хялбар аргууд

Н.Мижидмаа
2020/10/18

Толгой өвдөх хамгийн түгээмэл шалтгаан бол шингэний дутагдал, судасны эмгэг, бухимдалтай холбоотой. Хүний биед хоёр хувийн шингэн дутагдахад л бие махболь хариу үйлдэл үзүүлж эхэлдэг. Тиймээс сайн шингэн зүйл сайн ууж, чанартай хооллох хэрэгтэй. Харин өвдөлт эхэлсэн үед эдгээр хүнс танд туслаж магадгүй юм.

Кофе, хар цайХалуун ундааг толгойны эмтэй харьцуулж болно. Учир нь эдгээрийн найрлага дахь тоник ба кофеин нь цусны эргэлтийг идэвхжүүлдэгтэй холбоотой. Гэхдээ та маш их кофе хэрэглэдэг бол ямар ч нөлөө үзүүлэхгүй байх магадлалтай гэдгийг санаарай.

Цагаан гааЦагаан гаа нь зөвхөн ханиад төдийгүй толгой өвдөхөд маш сайн үйлчилгээтэй. Энэ ургамал үрэвсэл, өвдөлт, хавдар үүсгэдэг өөх тосны хүчил, тархины судас өргөсөхөөс сэргийлдэг.

БууцайБууцайнд агуулагддаг магни нь толгой өвдөх давтамж, эрчийг бууруулдаг. Өөрөөр хэлбэл магни дутагдсан хүмүүс мигрень өвчнөөр хамгийн их өвддөг болохыг нэгэнт тогтоосон. Сагаг, quinoa, гадил зэрэг магнигаар баялаг бусад хоол хүнс ч эмийг орлоно.

ТөмсТөмс калигаар баялаг. Түүнээс гадна кали ба натрийн харьцааг тэнцвэржүүлдэг онцлогтой. Натрийн өндөр агууламж нь толгой өвдөхөөс гадна цусны даралт ихсэх, зүрхний өвчинд хүргэдэг тул төмсийг яаран бүү хоолны цэснээсээ хасаарай. 

ИнтоорЖимс нь азотын оксид болж хувирдаг нэгдлүүдийг агуулдаг тул судас тэтгэж, цусны даралт буурахад нөлөөлнө. Үүнээс гадна интоорт агуулагддаг будагч бодис антоцианин нь өвдөлт намдаах үйлчилгээтэй. Хар, илүү хүчиллэг интоор төдий чинээ үр дүнтэй байдаг.

СаримсСармис нь ядаргаа тайлж, хоол боловсруулах чадварыг сайжруулж, холестерины түвшинг бууруулж, цусны эргэлтийг хэвийн болгодог. Өвдөлт намдаах үйлчилгээтэй тул толгойн өвчний үед хэрэглэнэ. 

ХушгаХушга нь  аз жаргалын даавар болох серотониноор баялаг. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэйн зэрэгцээ магнийн агууламж өндөр тул стрессийн даавар ялгарахаас сэргийлдэг. 

ЗагасАливаа давстай загас, ялангуяа тослог хулд загас B2, B6, B12 амин дэмийн өндөр агууламжтай тул толгой өвдөхөөс сэргийлж чаддаг. Салмонд агуулагдах омега-3 тосны хүчил нь судасны ханыг илүүдэл "муу" холестролоос цэвэрлэж, товруу үүсэхээс сэргийлж, даралтыг хэвийн болгодог.


1
angry
0
care
0
haha
13
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 41 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18