Танилц: Гурван бөхөөс илэрсэн бодисууд нь шээс хөөж, зүрхний үйл ажиллагаа дэмжих, булчин хөөлгөх зориулалттай

Н.Мижидмаа
2020/10/05

Допингийн эсрэг үндэсний төвөөс хийсэн мэдээллийн дагуу энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөх гурван бөхөөс илэрсэн допингийн төрлийн бодисууд нь хүний биед ямар нөлөө үзүүлдэг талаар тодрууллаа. 

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зургаа даван шөвгөрсөн, Улсын харцага Б.Бат-Оршихоос Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан "хориглосон жагсаалт-2020"-д орсон S1.1 бүлгийн тренболон, S4 бүлгийн Мелдониум, S5 бүлгийн Ацетазоламид гэх гурван төрлийн бодис илэрсэн талаар мэдээлсэн. Тэгвэл хориотой гэгддэг дээрх бодисуудын зориулалт нь: 

/  S1.1 бүлгийн тренболон эр бэлгийн дааврын бэлдмэл, булчин хөөлгөгч эм

Эр бэлгийн дааврын бэлдмэл нь синтетик аргаар буюу лабораторид гаргаж авсан, АНУ-ын Хууль зүйн яамны харьяа Мансууруулах бодистой тэмцэх газраас “Гуравдугаар зэрэглэл”-ийн хориотой бодисын жагсаалтад оруулсан, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй бэлдмэл. 

Мелдониум нь зүрхний өвчин болон чихрийн шижингийн эсрэг үйлчилгээтэй эм бөгөөд булчин дахь хүчил төрөгчийн урсгалыг нэмэгдүүлснээр хүнийг эрч хүчтэй, тэвчээртэй байхад дэмжлэг үзүүлдэг.

Польшийн Польфарма үйлдвэрийн Диакарб (ацетазоламид) 250мг шахмал эм нь эмийн бүртгэлд бүртгэгдсэн хүчин төгөлдөр эм гэсэн үг. Энэхүү эмийг уушги-зүрхний дутмагшлаас шалтгаалсан хаван, нүдний глауком /нүдний дотоод даралт ихсэх/ өвчин, шээс хөөх зорилгоор болон эпилепси /уналт, таталт/ -ийн үед хэрэглэдэг.

    Харин найм давж үзүүрлэсэн Улсын аварга Н.Батсууриас  хориглосон жагсаалтад багтсан S4 бүлгийн Триметазидин хэмээх нэг төрлийн бодис илэрчээ. 

Улсын аварга Н.Батсуурийн допингийн шинжилгээнээс илэрсэн  “предизин”  эмийн олон улсын нэршил нь “триметазидин”, харин өргөн хэрэглээний нэр нь predizin (предизин) юм. 

Предизин эмийг зүрхний өвчтэй хүмүүс хэрэглэдэг. Хэвийн үедээ зүрх ачааллаа дааж чадахгүй болсон,  эсвэл зүрхний ишеми өвчний үед өвдөлтийг бууруулах, хүчилтөрөгчийн хэрэгцээг бууруулах үйлчилгээг үзүүлдэг. Мөн зүрхний цусан хангамжийг сайжруулах хоёр төрлийн үйлчилгээг үзүүлдэг. 

 Хүчит бөхийн барилдаанд зургаа давж шөвгөрсөн, Улсын арслан Р.Пүрэвдагваас хориглосон жагсаалтад багтсан S1.1 бүлгийн Норандростерон, S1.1 бүлгийн Дростанолон, S4 бүлгийн Тамоксифен гэх гурван төрлийн бодис илэрсэн. Тус хориотой бодисуудын үйлчлэл нь:   

S1.1 бүлгийн Норандростерон нь хvний бие махбодийн бодисын солилцооны vр дvнд vvсч хvний биед тодорхой хэмжээгээр байдаг бодис. Энэхүү эм нь өвдөлт намдаах үйлчилгээтэй.

S4 бүлгийн Тамоксифен нь эстрогений рецептортай харилцан үйлчлэлцэж түүнд хориг үүсгэн эстроген дааврын янз бүрийн рецепторт  нөлөөллийг хориглоно. Зарим тохиолдолд хорт хавдарын эмчилгээний үед хэрэглэгддэг. 






0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 17 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 21 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18