Бээжинд “шүгэл үлээгч” эмч нарыг хамгаалах хууль баталлаа


Бээжин хотын захиргаанаас нийтийн эрүүл мэндтэй холбоотой чухал мэдээллийг албаныхны
зөвшөөрөлгүй түрүүлж мэдээлсэн “шүгэл үлээгч” эмч нарыг хамгаалах хуулийг баталсан байна. Шинэ
төрлийн коронавирусийн цар тахал анх Уханьд гарч эхлэхэд олон нийтэд анхааруулахыг оролдсон эмч
шийтгэл хүлээсэн хэргээс үүдэн энэ хуулийг баталсан аж.
Коронавирусийн аюулыг анх мэдсэн Ухань хотын төв эмнэлгийн нүдний мэргэшсэн эмч, 34 настай Ли
Вэнлян уг халдвараар нас барснаар Хятадын ард иргэд Засгийн газраа хүчтэй шүүмжилж байсан. Мөн
халдварын аюулыг анхааруулахыг оролдсон ч албаныхан түүнийг худал цуурхал тараасан хэргээр
шийтгэж байсан.Басхүү Ухань хотын өөр нэг эмч дарга нарынхаа зөвшөөрөлгүй халдварын талаар
бусадтай хэлэлцсэнээс болж шийтгүүлсэн тухай Хятадын хэвлэлд ч мэдээлсэн.
“Шүгэл үлээгч” эмч нарыг хамгаалах хууль Баасан гаригаас хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэнэ. Гэхдээ
санаатайгаар олон нийтийг сандаргах эрүүл мэндийн худал мэдээлэл тараавал шийтгэл хүлээх юм.
Энэ хуультай төстэй хуулийг өнгөрөгч наймдугаар сард Хятадын Шэньжээнд анх баталж байжээ.
Хятадын албаныхан коронавирусийн халдвар гарснаас хойш олон зуун хүнийг худал цуурхал тараасан
хэргээр мөрдөн шалгаж, баривчлан хорьсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18