Манай улс “Номад” бондыг олон улсын зах зээлд босголоо

Н.Мижидмаа
2020/09/29

 Засгийн газар энэ сарын 28-нд "Номад" бондыг гаргаж, 600 сая ам.доллароор олон улсын зах зээл дээрээс босгосныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр мэдэгдлээ. Энэхүү шинэ бонд нь 5.125 хувийн хүүтэй, 5.5 жилийн хугацаатай байх юм. 

Тэрбээр, “Сүүлийн гурван 7 хоногт Сангийн яам, Монголбанктай хамтран ажиллаж, “Номад” нэртэй шинэ бондыг олон улсын зах зээл дээр амжилттай арилжааллаа. Шинэ бонд гаргаад Монгол Улсад мөнгө орж ирэхгүй. Өндөр хүүтэй бондыг бага хүүтэй бондоор солих ажил хийсэн" гэдгийг дуулгалаа. 

Тэрээр, "Засгийн газар 500 сая ам.долларын “Мазаалай” бондыг 2021 онд, нэг тэрбум ам.долларын “Чингис” бондын 2022 онд төлөх ёстой. Бид ирэх 2 жилд бондыг сольж, арилжаалсан гэсэн үг. 2012 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17.5 хувийн өсөлттэй, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт ид идэвхижсэн байхад 5.125 хувийн хүүтэй бонд гаргаж байсан. Энэ жил "COVID-19"-ийн цар тахлын улмаас эдийн засгийн өсөлт буурсан, төсвийн алдагдал өндөр үед бага хувийн хүүтэй бонд гаргаж байгаагаараа онцлог юм" гэдгийг дурдлаа. 

Монгол Улс “Мазаалай”, “Чингис”, “Гэрэгэ”, “Хуралдай” гэсэн 4 бондын хүүд жилд 203 сая 100 мянган ам.доллар төлдөг. Шинэ бондыг сольж арилжаалснаар 176.4 сая ам.доллар төлөх нь. Өөрөөр хэлбэл, нэг жилд гадаад бондуудад төлж буй мөнгө 26.7 сая ам.долларыг буюу 70 орчим тэрбум төгрөгийг хэмнэж байгаа гэв.

Засгийн газрын шинээр гаргаж буй "Номад" бондыг олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилжаалахад дэлхийд ил тод байдлыг бүрэн хангадаг "J.P.Morgan",  "Morgan Stanley",  "HSBC" болон "Nomura" гэсэн хөрөнгө оруулалтын 4 банктай хамтран ажиллажээ. 





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 17 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 21 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18