Ирэх өвөл цаг агаар ямар байх вэ?

Н.Мижидмаа
2020/09/25

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс 2021 оны хоёрдугаар сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа. 

Аравдугаар сард нутгийн өмнөд хэсгээр, арваннэгдүгээр сард Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгуудаар, нэгдүгээр сард Хэнтийн нуруу орчмоор, хоёрдугаар сард Баян-Өлгий, Увс, Завханы нутгаар, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна.

Өнгөрсөн зун ихэнх нутгаар бороо хур ихтэй байсан боловч Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх нутаг, Дундговь, Өмнөговийн баруун хэсгээр харьцангуй бага хур тунадас орсон бөгөөд өвөл хаврын бэлчээрийн даацыг тооцоолсон дүнгээс үзвэл Говь-Алтайн зарим сумдын нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн ихэнх сумдын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан.

Өвөл хаврын бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарсан дээрх аймаг сумдын нутагт өвс хадлан эртлэн бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх зэрэг өвлийн бэлтгэлээ сайн хийхийг зөвлөж байна" гэлээ.

Агаарын температур болон хур тунадасыг сар бүрээр харвал:

Аравдугаар сард

Агаарын температурын хувьд, Төв, Сэлэнгэ, Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсэг, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байна. Бусад нутгаар дунджийн орчим байх нь.

Хур тунадас, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорногвийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Арваннэгдүгээр сард

Агаарын температурын хувьд, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгууд болон Их нууруудын хотгор, Хэнтийн нуруу орчмоор олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх нь.

Хур тунадас, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгууд буюу Баян-Өлгий, Ховдын зарим сум, Говь-Алтайн хойд хэсэг, Баянхонгорын ихэнх, Завханы зүүн, Хөвсгөл, Архангайн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна.

Арванхоёрдугаар сард

Агаарын температурын хувьд, Их нууруудийн хотгор орчмоор буюу Увсын ихэнх нутаг, Ховд, Говь-Алтайн хойд, Завханы баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх нь.

Хур тунадас нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага орох төлөвтэй байна.

Ирэх оны нэг, хоёрдугаар сард

Агаарын температурын хувьд, нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Хур тунадас нэгдүгээр сард нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага байх бол Хэнтийн нуруу орчмоор буюу Төв, Сэлэнгэ аймгийн ихэнх нутаг, Булганы зүүн, Хэнтийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна.

Хоёрдугаар сард Баян-Өлгий, Увс, Завханы нутгаар, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цастай байх нь.

Олон жилийн дундаж үзүүлэлтийг 1981-2010 оны агаарын температур, хур тунадасын хэмжээгээр тооцон гаргадаг байна.

ЗӨВЛӨМЖ

Нийт нутгийн 50 орчим хувьд бэлчээрийн даац хэтэрсэн байгаа учир тэдгээр аймаг, сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэргээр арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй.

Ихэнх гол мөрөнд битүү мөсөн бүрхүүл арваннэгдүгээр сарын сүүлийн 10 хоногт тогтох төлөвтэй байгаа хэдий ч энэ жил гол мөрөн, нуурын мөсний зузааны даац хүн, мал, машин техник явахад аюулгүйн хэмжээнд хүрч чадахгүй гэдгийг анхаарч, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг ард иргэдэд сануулж байна.

 Эх сурвалж:www.polit.mn 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 3 цагийн өмнө
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 3 цагийн өмнө
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 3 цагийн өмнө
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 4 цагийн өмнө
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 5 цагийн өмнө
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 6 цагийн өмнө
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 6 цагийн өмнө
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 6 цагийн өмнө
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ 7 цагийн өмнө
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан 8 цагийн өмнө
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 8 цагийн өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 21 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа Өчигдөр
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно Өчигдөр
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана Өчигдөр
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав Өчигдөр
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа Өчигдөр
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр Өчигдөр
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна Өчигдөр
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ Өчигдөр