Гадаад яамны газрын захирлуудтай танилц

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар өнгөрсөн хугацаанд хангалттай ярьж, сайд нарын хэн хэн бэ гэдгийг “шүүсэн”.  Энэ удаа яамдын бүтцийн талаар цувралаар хүргэх гэж байна.  Эхний дугаарт Гадаад харилцааны яамыг онцоллоо.  Гадаад харилцааны яам гэхээр  олон нийт хэдхэн албан тушаалтнаар төсөөлдөг.  Сайд Н.Энхтайван, дэд сайд Б.Мөнхжин, Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, хамгийн сүүлд цар тахлын үед авч буй арга хэмжээний талаар байнга мэдээлж буй учраас Консулын газрын захирал  Л.Мөнхтүшигийг мэддэг болсон.  Тэгвэл тус яам 13 газарт хуваагддаг.  Л.Мөнхтүшиг шиг 13 захирал бий.  Н.Энхтайван сайд ажлаа авсаны дараагаас дэд сайдаар Б.Мөнхжин, Төрийн нарийн бичгийн даргаар Н.Анхбаяр томилогдсон байдаг.  Мөн Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэгийг шинээр томилсон бол Н.Анхбаярын орны хүн буюу Төрийн захиргааны удирдлагын газрын захирлыг одоогоор томилоогүй байна. Бусад газарт хуучин томилогдсон захирлууд нь хэвээр байгаа юм.   Ийнхүү гадаад яамны газрын захирал нарын мэдээллийг хүргэж байна.

 

Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар.  Тэрээр 2016 оны наймдугаар сараас  тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын захирлаар ажиллаж байна.  Өмнө нь Итали, Сан Марино, Мальт, Албани улсад суугаа    Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, НҮБ-ын ХХАБ, Дэлхийн Хүнсний Хөтөлбөр /WFP/, Олон улсын Хөдөө аж ахуйн Хөгжлийн Сан /IFAD/-д суугаа байнгын төлөөлөгчөөр ажиллаж байв.

Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг.  2017-2020 онд ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирлаар ажиллаж байсан.  Улмаар 2020 оны долдугаар сарын 1-нээс  ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирлаар томилогдон ажиллаж байна.  Тус газар нь ОХУ, БНХАУ-тай бүх талын харилцаа, хамтын ажиллагааг тэнцвэртэй, зохих түвшинд байлгахад анхаарах, үр ашгийг дээшлүүлэх санал боловсруулдаг.  Мөн улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, соёл боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд оролцох чиг үүрэгтэй юм.

Европын газрын захирал М.Цэнгэг. Тэрээр 2015-2016 онд  ГХЯ-ны Европ, Америкийн газрын захирлаар ажиллаж байгаад 2016 оны наймдугаар сараас ГХЯ-ны Европын газрын захирлаар томилогдон ажиллаж байна.

Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос. 2016-2017 онд ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын дэд захирлаар ажиллаж байсан.  2017 оноос  ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирлаар ажиллаж байна. Тус газар нь Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулахад анхаарч ажилладаг.

Америк, Ойрхи дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх. Тэрээр 2013-2016 онд Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх, дэд тэргүүнээр ажиллаж байсан. 2016 оноос  ГХЯ-ны Америк, Ойрхи дорнод, Африкийн газрын захирлаар ажиллаж байна.

Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаа. 2014-2018 онд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, 2018 оны арваннэгдүгээр сараас Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байна. Тус газар нь манай улсын эрх ашгийг тусгасан заалтуудыг НҮБ болон олон улс, бүс нутгийн бусад байгууллагын баримт бичиг, хөтөлбөр, тогтоол шийдвэрт тусгуулж байх чиглэлээр ажилладаг.

Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирлаар В.Оюу ажилладаг. 

Төрийн захиргааны удирдлагын газрын дарга одоогоор томилогдоогүй.

Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал А.Төмөр.  Тэрээр 2018 оноос Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирлаар ажиллаж байна. Тус газар нь Монгол Улсын хоёр болон олон талт бүхий л салбарын олон улсын гэрээ байгуулах, холбогдох бусад байгууллагад энэ чиглэлээр хууль зүйн дэмжлэг үзүүлэхээр ажилладаг.

Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг.   2016-2018 онд Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирлаар ажиллаж байгаад 2018 оны аравдугаар сараас Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал болсон.

Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дарга Х.Мандахцэцэг. Тэрээр 2014-2015 онд тус яамны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрын захирлаар ажиллаж байгаад 2016 оноос Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын   захирлаар ажиллаж байна. Монгол Улсын гадаад бодлогыг олон улсын тавцанд үндэсний соёл, урлаг,   өв уламжлал, түүхэн үнэт зүйлээр дамжуулан хэрэгжүүлэх олон нийтийн дипломат харилцаа болон соёлын бодлого, стратегийг төлөвлөх, нэгдмэл байдлаар зохион байгуулах үүрэг хүлээдэг нэгж юм.

Дипломат ёслолын газрын дарга Д.Баярхүү. 2017-2018 онд ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын зөвлөхөөр ажиллаж байгаад 2018 оны аравдугаар сараас ГХЯ-ны Дипломат ёслолын газрын захирлаар ажиллаж байна.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Баярсайхан. Тэрээр 2015-2016 онд  Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад 2016 оноос  Гадаад харилцааны яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирлаар ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 16 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 18 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 19 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 20 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 21 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 22 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22