Г.Солтаны давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

О.Шүрэнцэцэг
2020/09/22

УИХ-ын гишүүн асан Г.Солтанд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа "Монгол шаазан" ХХК-д 950 сая төгрөгийн зээл авч, өөрийн гэр бүлдээ давуу байдал бий болгосон үндэслэлээр шүүхээс гурван жилийн хорих ял оноосон. Тэрбээр анхан шатны шүүхээс оноосон ялыг хүлээн зөвшөөрөлгүй гомдол гаргасан бөгөөд өнөөдөр давж заалдах шатны шүүх хурал нь товлогджээ.

Шүүхээс УИХ-ын гишүүн Г.Солтаныг өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХХК-д “Малын тэжээл үйлдвэрлэх” төслийн зориулалтаар урт хугацааны хөнгөлөлттэй зээл авахын тулд УИХ-ын гишүүн асан, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн, мөн төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг шалгаруулах шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгсөн. Ингэхдээ 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар “Монгол шаазан” ХХК-нд 950 сая төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулж, өөрт болон өөрийн гэр бүлд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэм буруутайд тооцоод буй.

Хуульд зааснаар Г.Солтаны нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Одоогоор УИХ-ын гишүүн асан Г.Солтанаас гадна УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир 3.5 жил, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад 2.6 жилийн хорих ял оноосон бол УИХ-ын гишүүн асан, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг-т 40 сая төгрөгийн торгууль ногдуулсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 15 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 17 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 18 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 19 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 20 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 21 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22