У.Хүрэлсүх: Уул уурхай, металлургийн цогцолбор төслийг дэмжиж ажиллана

О.Шүрэнцэцэг
2020/09/21

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдаж, үүнд хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийг тэргүүлэх эгнээнд тусгасан байна. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийсайд У.Хүрэлсүх Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад албан томилолтоор ажиллах үедээ “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн “Төмөртэйн төмрийн хүдрийн уурхай”-н үйл ажиллагаатай танилцлаа. 

“Төмөртэйн төмрийн хүдрийн уурхай” нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг байрладаг 229 сая.тн төмрийн хүдрийн нөөцтэй, жилд нийт 3 сая.тн төмрийн хүдэр олборлох хүчин чадалтай, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн түүхий эдийн гол бааз болсон орд газар юм. Дээрх ордыг түшиглэн Монгол Улсад анх удаа төмрийн хүдэр олборлохоос эцсийн бүтээгдэхүүн боловсруулах хүртэлх бүх шатны дамжлага, үйлдвэрүүдийг барьж байгуулах зорилгоор Үндэсний хөрөнгө оруулагч “КьюЭсСи” ХХК нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т “Уул уурхай, металл ургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлж байна.   Энэхүү төслийн хүрээнд угуур хайд 2014 оноос эхлэн уурхайн олборлох хүчин чадлыг бий болгож, хуурай соронзон баяжуулах үйлдвэр барьж ашиглалтад оруулсан. Мөн Ерөө сум дахь Цахилгааны дэд өртөөгөргөтгөж Төмөртэйн ордруу 50 км Цахилгаан дамжуулах агаарын шугам, “Төмөртэйн төмрийн хүдрийн орд”-оос Баянголын төмөр замруу холбосон нийт 36 км дэлгэмэл төмөр зам, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тус бүр 2 сая.тн хүчин чадалтай ачиж буулгах терминалыг байгуулж, 95 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулсан зэрэг концессын гэрээний хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалтын томоохон ажлууд хийгдэж дууссан байна. 

Монгол Улсын Ерөнхийсайд У.Хүрэлсүх уг айлчлалын үеэр “Улсдаа нэмүү өртөг шингээсэн, импортыг орлох, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага, чанар стандартыг хангасан бүтээгдэхүүн боловсруулж байгаа нь сайшаалтай байна. Уул уурхай, металл ургийн цогцолбор төсөл нь Монгол улсад стратегийн томоохон ач холбогдолтой төсөл учраас улс төржсөн нөхцөл байдлыг цэглэж, нийгэм, эдийн засгийн хямралыг сөрж урагшилж байх нь Монгол улсын эдийн засагт чухал нөлөөтэй” хэмээн дурдсан байна.       



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 15 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 17 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 18 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 19 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 20 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 21 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22