С.Насанбат: ОХУ-аас Сэлэнгэ аймагт ирсэн жолоочийн сорьцыг манай аймагт шинжлэн үзэхэд хариу нь эерэг гарсан

Н.Мижидмаа
2020/09/20

Манай улсад коронавирусийн халдварын нэг тохиолдол илэрч нийт батлагдсан тохиолдол 312 болсон талаар ЭМЯ өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Тодруулбал ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 401 сорьцод шинжилгээ хийхэд нэг хүний хариу эерэг гарсан байна. Энэ талаар бид ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгээс тодруулахад коронавирусийн 312 дахь тохиолдол ОХУ-аас ирсэн ачаа тээврийн жолооч, бид маргааш /2020.09.21/ нэгтгэн мэдээлэл өгнө гэлээ.

Мөн энэ асуудлаар бид Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатаас тодруулахад: Өчигдөр /2020.09.19/ ОХУ-аас Сэлэнгэ аймагт ирсэн ачаа тээврийн жолоочийг сэжигтэй тохиолдол гэж үзэн Сэлэнгэ аймгаас манай Дархан-Уул аймгийн вирус судлалын  лаборатори луу шинжилгээний сорьцыг явуулж шинжлэн үзэхэд коронавирусийн халдвартай буюу эерэг гарсан. Тухайн хүн нь ОХУ-ын иргэн бөгөөд өчигдөр /2020.09.19/ ирэнгүүт нь шинжилгээнд хамруулсан. Одоогоор Сэлэнгэ аймагт тусгаарлалтад байгаа гэх мэдээллийг өглөө. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 5 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 5 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 7 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 7 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 7 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 7 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 8 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 8 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 23 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 23 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27