Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд оролцож давсан бөхчүүдээс допинг илэрсэн гэх мэдээллийг бид хүргэж байгаа билээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва, Баянхонгор аймгийн харъяат бөх Б.Бат-Орших, нараас сэргээшийн төрлийн хориотой бодис илэрч, шинжилгээний хариуг өчигдөр өөрсдөд нь танилцуулсан байна. Эдгээр бөхчүүд "В" сорьцын шинжилгээг өгөх эсэхээ мэдэгдээгүй байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна