Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг энэ сарын 15-нд товложээ. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгож, хямд өртгөөр газар худалдсан хэмээн буруутгасан. Улмаар анхан шатны шүүх хурлаас түүнд зургаан жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг зургаан жилээр хасах шийтгэл ногдуулсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна