Б.Баасандорж: Нэр бүхий бөхчүүдийн “А” сорьцоос допинг илэрсэн нь үнэн

О.Шүрэнцэцэг
2020/09/11

 Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны бөхчүүдээс допинг илэрсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал, энэ жилийн наадмын үзүүр бөх Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нараас допинг илэрсэн  талаар эх сурвалжууд мэдээллээ. Допинг илэрсэн гэх нэг бөхийн нэр тодорхойгүй байна. 

Энэ талаар бид Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны Бөхийн салбар комиссын дарга Б.Баасандоржоос тодрууллаа. Тэрбээр "Жил бүрийн үндэсний их баяр наадмаар бөхийн барилдаанд 5-аас дээш давсан буюу 16 бөхчүүдээс  сорьцын шинжилгээ авдаг журамтай. Энэ дагуу энэ жилийн баяр наадмын 16 бөхөөс шинжилгээ авсан. Нэр бүхий бөхчүүдэд шинжилгээний хариу ирсэн.  Одоогоор бөхчүүдийн нэрсийг хэлж болохгүй. Тодорхой хугацааны дараа зарлана. Нэр бүхий гишүүдээс допинг илэрсэн нь үнэн. Шинжилгээг Допингийн эсрэг үндэсний төв авсан. Шинжилгээний А сорьцын дүн есдүгээр сарын 8-нд комисст ирсэн. Тухайн үед нь тэдгээр бөхөд мэдэгдсэн байдаг. А сорьцийн дүнг хүлээн зөвшөөрөх эсэхээ 10 хоногийн дотор эргээд хариу мэдэгдэх ёстой. Хүлээн зөвшөөрөхгүй гэж үзвэл В сорьцийн шинжилгээгээ өгөх эрх нь нээлттэй. Ийм учраас Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны зүгээс дараагийн шинжилгээний хариу гартал бөхчүүдийн нэрийг зарлаж болохгүй. Нэр бүхий бөхийн В сорьц эерэг гарвал Баяр наадмын тухай хууль болох холбогдох дүрэм журмыг үндэслэж хариуцлага ярих дараагийн асуудал яригдана” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 14 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 16 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 17 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 18 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 19 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 20 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22