Улсын аварга П.Бүрэнтөгс: Допингийн шинжилгээний хариуг надад хэлээгүй байна

О.Шүрэнцэцэг
2020/09/11

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны бөхчүүдээс допинг илэрсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал, энэ жилийн наадмын үзүүр бөх Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нараас допинг илэрсэн байж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээллээ. Допинг илэрсэн гэх нэг бөхийн нэр тодорхойгүй байна. 

  Өнгөрсөн жилийн баяр наадмаар тавын даваанаас хойш давсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авч, Тус шинжилгээний хариу өнөөдөр БНСУ-аас иржээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар том цолтой гурван бөхөөс допинг  илэрсэн гэх мэдээллийг өгч байгаа юм. Яг одоо Хуульзүй, дотоод хэргийн яаманд нэр бүхий бөхчүүдийг дуудаж, шинжилгээний хариуг танилцуулж байгаа аж. Энэ талаар Монголын бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжаваас тодруулахад уржигдар шинжилгээний хариу ирсэн, хэн хэн гэдгийг нь Баяр наадмыг зохион байгуулах комиссоос удахгүй зарлана гэв.

Харин энэ жилийн наадамд түрүүлсэн Улсын аварга П.Бүрэнтөгс өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан уг асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Тэрээр “Үзүүр түрүүний бөхөөс допинг илэрсэн гэсэн учир нь олдохгүй буруу ташаа мэдээлэл тархаад байна. Учрыг нь олоогүй байж худал мэдээлэл тархаагаад байгаа хүмүүсийг хувьдаа гайхаж байна. Одоогоор Допингийн эсрэг үндэсний төвөөс шинжилгээний хариу ирсэн талаар надад ямар нэгэн хариу хэлээгүй. Ийм юмыг надаас түрүүлээд сайтууд мэдчихдэг юм болов уу гээд гайхаад сууж байна. Хариу ирсэн бол удахгүй надад мэдэгдэх байх. Тэр үед би та бүхэнд мэдэгдэх болно. Надад нууж хаах юм байхгүй. Тийм болохоор та бүхэн худал мэдээлэлд битгий итгээрэй” гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 14 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 16 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 17 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 18 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 19 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 20 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22