ТЕГ-ын ажилтнууд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг хууль бусаар тагнасан гэх асуудал саяхан яригдсан. Энэхүү асуудлын дараахан Засгийн газрын хуралдаанаар ТЕГ-ын дарга Д.Гэрэлийг ажлаас нь чөлөөлсөн юм. Тэгвэл Д.Гэрэлийн баруун гар гэгддэг ТЕГ-ын Эдийн засгийн аюулгүй байдлын газрын дарга Н.Баясгаланг мөн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс саатуулж, ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид цагдан хорьжээ. Н.Баясгалан нь Тагнуулын ерөнхий газрын дарга асан, Генерал Д.Гэрэлийн ойрын хүн бөгөөд хамт нэг гэрт амьдарч байсан гэх мэдээлэл бий.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна