Монгол Улсын гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 15-16-ны өдрүүдэд манай улсад айлчлах гэж байна.
Уулзалтын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Айлчлалын үеэр БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Төрийн гурван өндөрлөгт бараалхах талаар ярилцаж байна. Айлчлалын зорилго нь хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх юм. Улмаар коронавируст цар тахлын аюулаас сэргийлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, эдийн засгийг сэргээх экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ярилцана” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна