Казахстан улс руу дахин нислэг хийх боломжийг судалж байна

О.Шүрэнцэцэг
2020/09/08

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг энэ сард үйлдэх тусгай үүргийн нсилэгийн хуваарьт орсон өөрчлөлтийг танилцууллаа. Тэрээр "Энэ сард бид урьдчилсан байдлаар 12 нислэг үйлдэхээр төлөвлөж байсан. Үүнд өөрчлөлт орсон. Учир нь, БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо өссөөр 5000 хүрсэн. Японд 700 гаруй иргэн буцах хүсэлтэй ч энэ сард яаралтай ирэх иргэдийн тоо бага байсан учраас уг нислэгийг аравдугаар сар руу шилжүүлэн Сөүл рүү нэмэлт нислэг үйлдэхээр болсон. Ингэснээр Сөүл рүү хийх нислэг гурав байсныг дөрөв болгон нэмэгдүүлж 21-нд дахин нислэг үйлдэнэ. 

Өнөөдрийн байдлаар нутаг буцах хүсэлтэй 11800 иргэн байна. Үүний 5000 нь БНСУ, 2000 орчим иргэн АНУ, 700 орчим иргэн Австрали улсад байна. 

Есдүгээр сараас эхлэн БНСУ, АНУ, Австралид байгаа иргэдээ түлхүү татах хуваарь гаргасан.

АНУ-аас транзит 48 орчим хүн байна. Энэ сард бид Сөүл рүү транзит нислэг төлөвлөөгүй байсан ч есдүгээр сарын 16-нд нэмэлт нислэг үйлдэн зөвхөн транзит зорчигч авахаар болсон.

Энэ сард 13 нислэгээр 3380 орчим иргэнийг эх оронд нь авч ирэхээр болж байгаа.

Хонконгоос энэ сард хоёр нислэг үйлдэнэ. Өнөөдөр нэг нислэг ирж байна. Энэ нислэгээр 261 иргэн ирнэ. Ингэхдээ АНУ, Австралид байгаа иргэдээ түлхүү авч ирж байгаа. Есдүгээр сарын 17-нд Хонконг руу дахин нислэг үйлдэнэ.

Сарын сүүлээр тусгаарлах байрны нөөц боломжтой уялдуулан Казахстан улс руу дахин нислэг хийх боломжийг судалж байгаа.

Бид холимог гэр бүл буюу БНХАУ руу буцах хүсэлтэй иргэдийн асуудлыг ойрын хугацаанд шат дараатай шийднэ гэдэг хүлээлттэй байгаа. Япон руу явах 240 орчим иргэн хүсэлтээ ГХЯ-нд гаргасан байгаа. Энэ асуудлыг Япон улсын хэмжээнд хэрэгжиж байгаа арга хэмжээтэй хэрхэн уялдуулан зохион байгуулахаар ярилцаж байгааг та бүхэнд хэлье" гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 13 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 15 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 16 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 18 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 18 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 20 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22