Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг бүртгүүлэх зөвлөмж

О.Шүрэнцэцэг
2020/09/08

Бүртгүүлэх үндэслэл:

Татварын ерөнхий хууль/шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээд нь эцсийн өмчлөгчийн мэдээллээ 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан улсын бүртгэлд бүртгүүлэхээр заасан.

Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичигт:

  1. УБ-12 маягт;
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/;
  3. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
  4. Эцсийн өмчлөгч нь гадаадын иргэн бол паспортын хуулбар;

/Үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээд буюу тухайн компанийн хувьцаа эзэмшигч нь гадаадын хуулийн этгээд бол гэрчилгээний хуулбарыг монгол хэлнээ орчуулж, баталгаажуулсан байна/

Санамж:

Хуулийн этгээд эцсийн өмчлөгчийн мэдээллээ “УБ-12 маягт”-д үнэн зөв бөглөж, бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд маягтыг www.burtgel.gov.mn цахим хуудсаас татаж авах боломжтой.

Анхааруулга:

Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 15.23 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг анхаарна уу.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 13 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 15 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 16 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 17 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 18 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 19 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22