Кувейт дампуурлын ирмэгт иржээ

О.Шүрэнцэцэг
2020/09/07

Персийн булангийн төдийгүй дэлхийн хамгийн хангалуун улсын нэгд тооцогдож байсан Кувейт дампуурлын ирмэг дээр ирсэн тухай тус улсын Сангийн яамнаас мэдээлсэн байна. Кувейтийн сангийн 90 хувийг газрын тос, шатдаг хийн экспортоор бүрдүүлдэг атал эдгээр түүхий эдийн дэлхий зах зээл дээрх үнэ огцом унаж, урт хугацааны турш доогуур хэвээр байгаа учраас ийм байдалд хүрсэн гэж байна. Одоо Кувейт нь төрийн албан хаагчдынхаа цалинг л арай ядан тавьж чадаж байгаа гэнэ. Ийм байдлаар ахин хоёр сар болоход л Кувейтийн Засгийн газар бүх төрлийн нийгмийн халамжийг төлөх чадваргүй болно гэдгийг Сангийн яам нь анхааруулжээ. Одоогоор төсвийн алдагдал нь 18,44 тэрбум доллар болж даруй 68,6 хувиар өссөн нь Кувейтийн ДНБ-ий 10 хувь болоод байгаа аж. Хүнд байдлаас гарахын тулд Засгийн газар нь дотоод ба гадаад зэх зээл дээрээс 65 тэрбум доллар зээлэх ёстой гэж мэргэжилтнүүд зөвлөсөн байна. Кувейттэй адилаар санхүүгийн гачигдалд орсон Саудын Арави гэх мэт Ойрх Дорнодын бусад улсууд бонд гарган гадаад ба дотоод зах зээлээс их хэмжээний мөнгө зээлээд байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18