НАТО-ийн онгоцнууд Оросын нутаг руу пуужингийн дайралт хийх тактикийг сургуулилах болжээ

О.Шүрэнцэцэг
2020/09/07

НАТО-ийн гишүүн орнуудын байлдааны онгоцнууд Оросын нутаг руу пуужингийн цохилт өгөх тактикийг сургуулилах болсон тухай ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдээлсэн байна. НАТО нь Оросын хил рүү тагнуулын онгоц гол төлөв нисгэдэг байсан бол сүүлийн үед тактикаа өөрчилсөн гэдгийг Шойгуу мэдэгдээд “Харин одоо олон онгоц оролцсон бүлгээр пуужингийн дайралт хийхээр байрлалаа эзлэн сургууль хийдэг болоод байна” гэжээ. Тухайлбал, наймдугаар сарын 31-нд Балтын тэнгисийн дундын агаарын бүст Оросын хилийг чиглэн ниссэн дөрвөн онгоцыг Оросын сөнөөгчид амдан нисэж, чиглэлийг нь өөрчлүүлсэн юм байна. Эдгээр нь АНУ-ын стратегийн бөмбөгдөгч В-52 ба түүнийг хамгаалсан Дани, Швед, Германы сөнөөгч онгоцнууд байжээ. Долоо хоногийн дараа Хар тэнгисийн дээр Оросыг чиглэн нисэж явсан АНУ-ын стратегийн бөмбөгдөгч В-52-ыг мөн адилаар Оросын сөнөөгчид амдан нисэж, чиглэлийг нь өөрчлүүлсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18