Хүнсний бүтээгдэхүүн ба COVID-19-ийн нас баралтад нөлөөлдөг болохыг тогтоожээ

О.Шүрэнцэцэг
2020/09/07

Эрдэмтэд COVID-19-өөс үүдэлтэй нас баралтыг багасгахын тулд улс орон бүр дэх эндэгдлийн тоо юунаас хамааралтай байгааг тодруулахаар уйгагүй ажиллаж байгаа. Тухайлбал, Гумболдтын нэрэмжит Берлиний их сургуулийн дэргэдэг эмнэлэгт судалгаа хийг Жан Бускегээр удирдсан эрдэмтэд хоол хүн бас COVID-19-ийн эндэгдлийн хооронд хамаарал байгааг тогтоосон байна. Эдгээр эрдэмтэд Жон Хопкинсын их сургуулийн өгөгдөл дээр тулгуурлаад Европын орнуудад Герман, Австри, Чех, Польш, Словак ба Финландад COVID-19-ийн эндэгдэл хамгийн бага байгааг тогтоосон. Эдгээр улсууд дах корона вирусийн халдвар авагсдын дундах нас баралт 4 хувиас хэтрэхгүй байгаа. Харин Бельги, Франц, Итали, Их Британи гэсэн орнуудад нас баралт 10 хувьтай. Эдгээр улс орны иргэдийн хүнсэндээ давамгай хэрэглэдэг бүтээгдэхүүний нэр төрөл нь нас баралтын түвшинд нь нөлөөлсөн гэж эрдэмтэд үзсэн байна.

Улмаар судалгааны явцад  нас баралт бага байгаа улсуудын иргэд түүхий болон даршилсан байцааг хүнсэндээ хэрэглэдэг учраас COVID-19-ийн нас баралт бага байгааг тогтоосон байна. Түүхий болон даршилсан байцаа нь антиоксидант үйлчилгээ өндөр байдгаас гадна коронавирус эсийн дотор нэвтрэхдээ ашигладаг АСЕ2 нэртэй уургийн эсрэг үйлчилгээтэй байдаг аж. Түүнчлэн байцааг түүхий болон даршилсан хэлбэрээр хүнсэндээ өргөнөөр хэрэглэдэг Өмнөд Солонгос, Тайван зэрэг улсууд дах  нас баралт бага байгаа нь үүний бас нэг нотолгоо гэж үзсэн байна. Үүнээс гадна Туркийн иргэд байцаа хэрэглэдгээс гадна сүү, тараг, сүүн бүтээгдэхүүн хүнсэндээ их хэрэглэдэг учраас корона вирусээс үүдэлтэй эндэгдэл 2,4 хувиас хэтрэхгүй байгааг эрдэмтэд онцолсон байна.

Сүү, тараг, сүүн бүтээгдэхүүн нь шээсний хүчлийг хүний биеэс гадагшлуулдаг, өөх тос ба нүүрс усны солилцоог хэвийг болгодог, кальци ба Д амин дэмийн эх үүсвэр болдог тул хүний дархлааг бэхжүүлэх нөлөөтэй байдаг учраас корона вирусийн эндэгдэлд нөлөөлдөг гэж судлаачид үзсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18