Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони коронавирусээр оношлогдон эмнэлэгт тусгаарлагджээ.
Түүний биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд хавсарсан хатгааны оноштойгоор эмчлүүлж байна. Хоёр уушги нь усжиж эхэлсэн тул амьсгалахад бэрх байгаа ажээ.
Өдгөө 83 настай түүнийг Милан хоттын Сан Раффаелын эмнэлэгт хэвтүүлжээ.
Итали улсад коронавирусээр оношлогдсон 70-аас дээш настны дийлэнх нь хавсарсан хатгааны оноштой байгааг орон нутгийн хэвлэлүүдээр онцолжээ.
Эх сурвалж: Fox News
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна