"Мах, хүнсний ногоо, цагаан идээ-2020" өргөтгөсөн худалдаа эхэллээ

Н.Мижидмаа
2020/09/04

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүнс хөдөө аж ахуйн салбарт  “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр,  “Мах сүүний анхдугаар” аян,  “Атрын III” аян,  “Хүнсний ногоо, жимс жимсгэнэ хөтөлбөр”-н хүрээнд “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Швейцарын хөгжлийн агентлаг, Лавай худалдааны төв хамтран “МАХ, ЦАГААН ИДЭЭ, ХҮНСНИЙ НОГОО-2020” өргөтгөсөн худалдааг 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 9 дүээр сарын 30-ны өдрийг хүртэл  “ЛАВАЙ” худалдааны төвд зохион байгуулна.  Өргөтгөсөн худалдааны зорилго нь аймгуудийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хоршоод, аж ахуйн нэгж,  малчдын  гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл чанарын шаардлага хангасан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн мах, цагаан идээ, хүнсний ногоог нийслэлийн хэрэглэгчдэд зах зээлийн доод үнээр хүргэх юм.  Цаашид уг өргөтгөсөн худалдааг жил бүр байнгын зохион байгуулахаар төлөвлөж байна. Өргөтгөсөн худалдааг давтамжтайгаар зохион байгуулснаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийг багасгах, эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулах зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.  Одоогийн байдлаар  Хөдөө Аж Ахуйн Биржийн хоршоодоос мах, хүнсний ногоо, цагаа идээ гэх зэрэг аймгуудын онцлог шинэ бүтээгдэхүүнээр оролцохоор бүртгүүлээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 16 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 20 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18