БОАЖЯ: Аялал жуулчлалын тэргүүлэгч орон Швейцараас туршлага судална

Н.Мижидмаа
4 цагийн өмнө

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл өчигдөр Швейцарын хөгжлийн агентлагийн дарга хатагтай Стефани Буриг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашид шинэ түвшинд өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

Хоёр орны хамтын ажиллагаа 2002 оноос хүмүүнлэгийн ажлаар эхэлсэн бөгөөд өнөөдөр хил дамнасан усны асуудал, хөдөө аж ахуй, хог хаягдал, агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон салбарт хамтран ажиллаж байна.

Швейцарын Хөгжлийн агентлагын дарга Стефани Бури “Өнөөдрийн уулзалтаар ирэх дөрвөн жилийн хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх, шинэ түвшинд гаргах боломж, бололцоо байгаа талаар санал солилцох хүсэлтэй байна.  Учир нь 2024 оноос бид хамтын ажиллагааг зогсоож, түншлэлийн хэмжээнд буюу ижил түвшний оролцоотой байлгахаар зорьж байгаа. Ингэснээр нэг тал тусалж, туслуулдаг бус хамтран шийдэж, харилцан ашигтай ажиллах боломжтой болох юм.

Мөн бид улс орнуудад төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна хөдөө аж ахуй, хил дамнасан усны менежмент болон бусад асуудлаар бүс нутгийн судалгааг хийдэг. Үүндээ Монгол Улсыг хамруулахаар зорьж байгааг энэ дашрамд дуулгая” гэсэн юм.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Бид Швейцарын Хөгжлийн агентлагтай хэд хэдэн чиглэлд хамтран ажиллахаас гадна олон улсын түвшинд бие биенийхээ санаачилгыг харилцан дэмжиж, хамтран ажиллаж байгаадаа талархдаг.

Эдгээрээс бидний чухалчилж байгаа гол асуудал нь Тогтвортой хөгжлийн боловсрол юм. Иргэдийн тэр дундаа хүүхэд, багачуудын боловсролын асуудалд анхаарлаа хандуулж, эх дэлхийгээ хайрлах, байгальтайгаа зөв харьцах тэр сэтгэл, хүмүүжлийг төлөвшүүлэх нэн тэргүүний шаардлага байгааг онцолмоор байна. Түүнчлэн манай улс Аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээрээ тодорхойлсон. Энэ хүрээнд бид ковид-19 цар тахлын байдлаас шалтгаалан аялал жуулчлалын бэлтгэл ажлаа хангахаар ажиллаж байна.

Швейцар бол аялал жуулчлалын гайхалтай бүс нутаг. Тиймээс бид туршлага судлах, онлайн хурал уулзалтыг зохион байгуулах хүсэлтэй байна” гэдгээ онцоллоо.

Эх сурвалж: БОАЖЯ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ 53 минутын өмнө
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан 1 цагийн өмнө
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 1 цагийн өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 14 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 17 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 18 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 18 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 19 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 20 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 20 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 20 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 21 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 21 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ Өчигдөр
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна Өчигдөр
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ Өчигдөр
Засгийн газар ээлжит бусаар хуралдана Өчигдөр
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна Өчигдөр
Улаанбаатарт бага зэргийн бороо орно Өчигдөр
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр