Казахстаны төрийн албан хаагчдыг гадаадад банкны данстай байхыг хоригложээ


Казахстан улсын засгийн газар тус улсын төрийн албан хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүд гадаад улс орнуудад банкны данстай байхыг хориглож байгаагаа зарлажээ.

Сүүлийн үед албан тушаалтнуудын офшор данстай холбоотой дуулиан хэд хэдэн удаа дэгдсэн нь ийм арга хэмжээ авахад хүргэсэн байна.

Казахстаны сангийн сайд Ерулан Жамаубаев уг арга хэмжээ нь сүүдрийн эдийн засагтай тэмцэх, санхүүгийн хяналт зохицуулалтыг сайжруулах хөтөлбөрийнх нь нэг хэсэг болохыг өчигдөр тайлбарласан юм.

Түүний мэдэгдлээс нэг өдрийн өмнө буюу есдүгээр сарын 1-ний өдөр Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ард түмэндээ хандаж үг хэлэхдээ авлигатай тэмцэхийн тулд 2021 оноос эхлэн төрийн албан тушаалтнуудын гадаад дахь банкны дансыг хориглох шаардлагатай байгааг онцолж байв.

Зөвлөлтийн бүрэлдэхүүнээс гарсан улс орнуудын дотроос эдийн засгийн шинэчлэлтээрээ тодорч байсан Казахстанд сүүлийн жилүүдэд авлига, албан тушаалын гэмт хэрэг гарах нь нэмэгдсэн юм.

Шинэ хориг нь хэзээнээс мөрдөгдөж эхлэх, хэрвээ зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар Жамаубаев сайд мэдээлэл өгөөгүй байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18