Оросууд Америкийг устгах чадвартай зэвсэг турших мөнгийг луйварджээ

О.Шүрэнцэцэг
2020/09/03

ОХУ-ын Батлан хамгаалах яам “Сармат” гэж нэрлэгдсэн тив алгасагч баллистик пуужинг төлөвлөж байснаараа 2021 онд зэвсэглэлдээ авч чадахгүй болж магадгүй болсон тухай Оросын “Военно-промышленныйкурьер” /Цэргийн аж үйлдвэрлэлийн элч/ сонин мэдээлсэн байна. Сармат пуужинг зэвсэглэлд авахаас өмнө туршин харвах ёстой ч маш чухал ийм туршилт хийхэд мөнгө хүрэлцэхгүй болсон тухай тус сонинд мэдээлжээ. “Сармат” пуужинг харван туршихад зориулсан 3,2 тэрбум рублээс 1 тэрбум гаруйг нь Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулсан туслан гүйцэтгэгч компани хуурамч дансаар авч, бэлэн мөнгө болгож авсан тухай Оросын Ерөнхий прокурорын албанаас мэдээлсэн юм байна.

Оросын цэргийн шинжээч А. Леонков нь АНУ-ыг устгахад ердөө 10 ширхэг “Сармат” пуужин хангалттай гэж 2019 онд мэдэгдэж байжээ. Ганц ширхэг “Сармат” нь 7,5 цөмийн мегатонн хүчтэй цөмийн хошуу тээх чадвартай нь АНУ-ын хүн ам олноор оршин суудаг нутагт тусвал 37 сая хүний аминд хүрэх чадвартай юм байна. Энэ пуужин нь Өмнөд туйлаар дамжсан тусгай баллистик замаар нисэж, пуужингаас хамгаалах хэрэгсэл огт байхгүй талаас нь АНУ-ын нутагт хүрэх чадвартай, бага өндөрт маневр хийх чадвартай гэж мэдэгдэж байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18