“Facebook”, “Amazon”, “Twitter”, “Google” компаниуд олон нийтийн сүлжээг зохицуулах шинэ санаачилгыг эсэргүүцэв

О.Шүрэнцэцэг
2020/09/03

“Facebook”, “Amazon”, “Twitter”,“Google” компаниуд нь АНУ-ын Харилцаа холбоо хариуцсан холбооны комисст хандан Америкийн Ерөнхийлөгчийн захиргаанаас гаргасан олон нийтийн сүлжээний үйл ажиллагааг зохицуулах тухай санаачилгыг хүлээж авахгүй байхыг уриалсан тухай “Reuters” агентлаг мэдээлж байна.

Мэдээлэл, технологийн салбарын дэлхийн хамгийн том энэ дөрвөн компани нь Ерөнхийлөгч Трампын гаргасан олон нийтийн сүлжээний үйл ажиллагааг хязгаарлах, хянах тухай санаачилга нь хууль зүйн үүднээс ямар ч үндэслэлгүй, зөвхөн хувийн үзэл бодол дээр үндэслэгдсэн тул комиссын төөрөгдөлд оруулж магадгүй гэж анхааруулжээ. Олон нийтийн сүлжээг хянах шинэ дүрэм баталбал интернэт дэх луйварчид, залилан мэхлэх янз бүрийн сүлжээ зэрэг зүйлстэй тэмцэх эрх зүйн боломжгүй болно гэдгийг мөн онцолсон байна.

Өнгөрсөн тавдугаар сард “Twitter” дээрх Трампыг жиргээнд тус компанийн удирдлагын зүгээс худал байж болох мэдээлэл тул давхар шалгаж, лавлах ёстой гэсэн тусгай тэмдэглэл хийсний дараа Трамп маш ихээр уурласан. Тэрээр олон нийтийн сүлжээнүүдийг дураараа дургиж байна гэж шүүмжлээд АНУ –ын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа “Facebook”, “Twitter” гэх мэт олон нийтийн сүлжээний үйл ажиллагааг зохицуулах тухай шийдвэрт гарын үсэг зурж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18