Оросын сөрөг хүчний удирдагчийг химийн бодисоор хордуулжээ

О.Шүрэнцэцэг
2020/09/03

Оросын сөрөг хүчний удирдагч гэгддэг Навальныйг хордуулсан гэх хэрэг шинэ баримтаар баяжин, улам дуулиантай болж хувирлаа. Навальныйг эмчилж байгаа Германы “Charite” эмнэлгийн эмч нар түүнээс авсан сорьцыг Батлан хамгаалах яамны тусгай лабораторид өгч шинжлүүлсэн байна. Ингэхэд Навальныйг “Новичок” гэж нэрлэгддэг саажуулагч химийн байлдааны хороор хордуулсан болох нь тогтоогджээ. Германы мэргэжилтнүүд энэ тухай Засгийн газартаа мэдэгдэж, Засгийн газар нь яаралтай хуралдан мэдэгдэл хийжээ.

Тус мэдэгдэлд “Алексей Навальный Орос улсад мэдрэлийн саажуулах үйлчилгээтэй химийн хордуулагч бодисын золиос болсонд ихээр цочирдож байна. Холбооны Засгийн газар энэхүү халдлагыг хамгийн эрс шийдэмгий хэлбэрээр буруушааж байна” гэжээ.

Үүнээс гадна ОХУ-аас ХБНГУ-д суугаа Элчин сайдыг Германы Гадаад явдлын яаман дээр дуудаж, маш нарийн мөрдлөг явуулахыг шаардсан байна. Германы Гадаад хэргийн сайд ХайкоМаас нь Навальныйг хордуулсан этгээдүүдийг олж, шийтгэхийг Оросын удирдлагад уриалсан байна. Мөн Берлин нь Химийн зэвсгийг хориглох байгууллагатай холбогдохоор шийдсэн төдийгүй энэ талаар хамтарсан хариу арга хэмжээ авах зорилгоор Европын холбоо ба НАТО-ийн түншүүддээ албан ёсоор мэдэгджээ.

Навальныйг хордуулсан хэргийн дараагаар АНУ, Европын холбооны зүгээс Оросын эсрэг ямар нэг хориг арга хэмжээ авахгүй, чимээгүй намжиж магадгүй гэсэн найдвар энэ дуулиан мэдээний дараагаар замхран алга боллоо гэж шинжээчид үзэж байна. Нэр гараад байгаа “Новичок” гэж нэрлэгдсэн мэдрэл саажуулах үйлчилгээтэй байлдааны химийн хорыг 2018 онд Оросын “ГРУ”-ийн экс тагнуул Скрипаль ба түүний охиныг Английн Солсберид хордуулсан хэргийн дараагаар дэлхий даяараа мэддэг болсон.  Английн Засгийн газар энэ хэрэгт Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг буруутгасан. Английн санаачилгаар өрнөдийн улсуудаас Оросын дипломат ажилтнуудыг олноор нь хөөн гаргаж, хориг арга хэмжээ авч байсан юм.

Германы Засгийн газар Навальныйг хордуулсан хэргийн талаар хамтарсан хариу арга хэмжээ авахыг Европын холбоо, НАТО дах түншүүддээ уриалахаар болсныг АНУ, Их Британи дэмжиж байгаагаа мэдэгдсэн. Иймд тун удахгүй Оросын эсрэг эдийн засаг болон улс төрийн ээлжит хориг арга хэмжээг авч эхлэх бололтой.

Энэ дуулиант мэдээллийн хариуд Оросын олон нийтийн сүлжээний хэрэглэгчид “ОХУ-ын удирдлага нь сөрөг хүчний удирдагчийг хордуулах дээрээ тулбал хэнд ч мэдэгдэхгүйгээс эхлээд хэн ч илрүүлж чадахгүй хүртэл янз бүрийн хороор үгүй хийж чадах атал Английн Солсберид хэрэглэсэн гэж дэлхий даяар мэддэг болсон “Новичок” нэртэй хорыг заавал сонгож, хордуулсан гэдэгт итгэх аргагүй” гэсэн тайлбар өгчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18