Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ есдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Энэ дагуу өнөөдөр 08:40 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Улаанбаатараас хөөрлөө. Тус онгоцоор 265 хүн иргэн эх орондоо ирнэ.
Тусгай үүргийн онгоц 17:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Онцгой Байдлын Ерөнхий Газраас УБ-Сөүл онгоц 08:40 цагт хөөрсөн тухай мэдээлсэн ч БНСУ-д цаг агаар муу байгаагаас шалтгаалан нислэг 17:00 хүртэл саатсан тухай Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна