Танилц: Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан ХЭРГҮҮД

О.Шүрэнцэцэг
2020/09/02

МХЕГ-ын газрын дарга Э.Аззаяа болон оймсондоо боодол мөнгөтэй баригдсан Б.Баярсайхан нарын авлигын хэрэг,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын дарга асан Н.Баярсайханы албан өрөөнд АТГ-аас гэнэтийн шалгалт хийхэд их хэмжээний мөнгө гарсан бичлэг олон нийтэд ил болсон. Бичлэгт гарсанчлан тэрээр боодол ам.долларыг оймсондоо нуусныг мөрдөгч нар илрүүлсэн. Тэгвэл тэрбумаар хэмжигдэх авлигын хэргээр шалгагдаж байсан мэргэжлийн хяналтын байцаагч Б.Баярсайхан, Э.Аззаяа нарын 25 хүнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, хэргээс мултарсан. 

Нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтнууд нас барагсадын нэр дээр мөнгө завшиж улсад ЗУРГААН тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэг,

 Нийгмийн даатгалын ажилтнууд нас барсан иргэдийн нэрээр улсаас их хэмжээний мөнгө авч байсан хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс 2015 оноос хойш шалгаад байсан.  Улсыг 6 тэрбум төгрөгөөр хохироосон гэх энэ хэрэгт гол буруутан нь олдсонгүй, хохирогч гэж хүн гарч ирсэнгүй байсаар хэрэг хяналтын шатандаа хаагдаж, бүр хэрэгсэхгүй болсон. 

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх Монголын төмөр зам компанийн хөрөнгийг завшсан гэх хэрэг,

ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Гансүх ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа, “Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан П.Бат-Эрдэнэ, тус компанийн хэлтсийн дарга А.Зориг, “Либерти партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбат тэргүүтэй хүмүүсийг 2015 оноос сүр дуулиантай шалгаж эхэлсэн.  Гэвч хэргийг шалгах процесс сунжирсаар хаагдсан.

“Жаст” компанийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж “Стандарт” банкнаас 109 сая долларын зээл авсан гэх хэрэг,

2010-2012 онд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг гаднын банкны барьцаанд тавьж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая долларын зээл авсан хэргээр “Жаст”-ын Ш.Батхүүг яллагдагчаар татан шалгаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 

Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нар Самурай бондын олголт зарцуулалтад эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг,

Холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны есдүгээр сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар шилжүүлсэн ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав “Алтан дорнод монгол” компаниас 4 сая ам.долларыг хахуульд авсан гэх хэрэг,

Д.Дорлигжав өөрийн дүү Д.Баатарын компаниар дамжуулан “Алтан дорнод монгол” компанийн дэд захирал Ч.Бямбаагаар зуучлуулан 4 сая ам.долларыг хахуульд авсан гэх хэрэгт татагдан шалгагдсан. Улмаар хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

 ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн албан тушаалаа ашиглан “Эрдэнэс Таван толгой” компаниас тендер авсан гэх хэрэг,

Шүүхээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнг буруутай гэж үзсэн ч хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдлаа. Г.Дэнзэнд холбогдох хэргийг өнгөрсөн сарын 1-нд шүүх хянасан ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн юм. 

Зам тээврийн яамны газрын дарга Р.Онон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэг,

Зам тээврийн яамны газрын дарга Р.Ононд холбогдох хэрэг Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

Хотын дарга асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нар гэр хорооллыг орон сууцжуулах төслийг тендергүйгээр авсан гэх хэрэг,

Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн захирлаар нь ажиллаж байсан “Гранд лайн” компани Баянзүрх дүүргийн Амгалан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх болж, “Улаанбаатар” банкнаас 3.3 тэрбум, Туркийн “216 Япи Үрэти Худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.








0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 12 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 14 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 15 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 16 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 17 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 18 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22