Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавт холбогдох хэргийг хэрэгсэхгүйд тооцож, битүүмжлээд байсан автомашинуудын цуглуулгыг нь чөлөөлжээ.
АТГ-аас Д.Дорлигжавыг Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг айлган сүрдүүлж, онц их хэмжээний мөнгө дүүгийнхээ дансаар дамжуулан авсан гэх асуудлаар шалгаж байгааг мэдээлж байсан. Энэ хэрэгт Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатар шалгагдаж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна