Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Есдүгээр сарын 9-ний өдөр үйлдэгдэх байсан Токиогийн нислэгт өөрчлөлт орж есдүгээр сарын 12-ны өдөр үйлдэгдэхээр болсон гэдгийг мэдэгдье. Өнгөрсөн хугацаанд нийт 66 удаагийн нислэгээр 13600 мянган иргэнийг эх оронд нь авчраад байна.
Зарим тусгаарлах байранд өвөлжилтийн бэлтгэл ажил хангах засвар үйлчилгээ зайлшгүй хийх болсны улмаас есдүгээр сарын 9-нд Токио руу хийхээр төлөвлөж байсан тусгай үүргийн нислэгийг гурав хоног хойшлуулж, есдүгээр сарын 12-нд үйлдэгдэх болсныг албан ёсоор мэдэгдье.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна