Испанийн талаас Дархан арьс ширний цогцолборт хөрөнгө оруулалт татах ажил урагштай байна

Н.Мижидмаа
2020/09/01

2019 оноос манай аймаг нь Испанийн Вант улсын Астуриас мужтай ах дүүгийн хамтын ажиллагаатай хотууд болсон билээ.

Хамтын ажиллагааны хүрээнд Дархан арьс ширний цогцолборт Испанийн хөрөнгө оруулагчдыг татах, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх асуудлаар Испанийн бизнес эрхлэгчдэд танилцуулж хөрөнгө оруулалт татах ажил эрчимтэй явагдаж байна.

Дархан арьс ширний цогцолбор нь Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс зүүн урагшаа, нийт 180 га талбайд баригдаж байгаа билээ. Тус цогцолборыг барьж байгуулахад нийт 225 сая ам.долларын өртөг шаардлагатай байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус цогцолборт цахилгаан түгээх, дамжуулах дэд станцын барилга, дулааны шугам хоолой татах, ноос угаах, самнах үйлдвэрийн барилгын ажлууд хийгдэж байна.

Цогцолборын үйл ажиллагааны 15 хувь нь орон нутгийн мэдэлд, үлдэх хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлнэ. Төсөл хэрэгжиж эхэлснээр арьс шир, ноос ноолуурын борлуулалтын эргэлтийг түшиглэсэн олон үйлдвэрүүд байгуулагдаж, дотоодын тээвэр, химийн үйлдвэрлэл гээд маш олон салбар дагаж хөгжих юм.

Үүнээс гадна Испанийн Вант улсын Астуриас мужтай эрчимжсэн мал аж ахуй, худалдаа, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой хамтран ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 16 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 20 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18