Астуриас мужийн хөл бөмбөгийн дасгалжуулагч, техникч нар Дархан хотын тамирчидтай хамтарч ажиллана

Н.Мижидмаа
2020/09/01

2019 оны 10 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд аймгийн Засаг дарга С.Насанбат Испанийн Вант улсын Астуриас мужид ажлын айлчлал хийсэн. Улмаар 2019 оны 12 дугаар сарын 11-ны өдөр Испанийн Вант улсын Астуриас мужийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Мануэл Гонзалэз Гарсиа Дархан-Уул аймагт айлчилснаар манай аймаг, Испанийн Вант улсын Астуриас мужтай ах дүүгийн хамтын ажиллагаатай хотууд болсон билээ.

Айлчлалын хүрээнд яригдсан зүйлүүд эхнээсээ бодит ажил болж Дархан-Уул аймагт хөл бөмбөгийн спортыг дэлхийн жишигт ойртуулж хөгжүүлэхэд Испанийн Вант улсын Астуриас мужаас хөл бөмбөгийн мэргэжлийн дасгалжуулагч, техникч урьж ажиллуулахаар болсон юм.

Тэд дэлхий нийтэд үүсээд буй коронавирусийн нөхцөл байдал намжихаар манай аймагт ирж ажиллах тухайгаа албан бичгээр ирүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй хөл бөмбөгийн талбайн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус талбайг ирэх 10 дугаар сар гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 16 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 20 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18