Булган аймагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаад гурван настай хүүхдийг мөргөж, зугтаасан жолоочийг илрүүлжээ. Тодруулбал Тус аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Ц.Намнан, цагдаа зохицуулагч ахлах ахлагч С.Дэмчиггарав нар шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж шөнийн 03:00 цагт осол гаргасан жолооч “Б”-г илрүүлсэн байна. Жолоочийн согтолтын зэрэг 0.49 промиллийн согтолттой байжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна