ДЭМБ улс орнууд хөл хориог цуцалж хилээ нээж байгааг дэмжсэн байна

Н.Мижидмаа
2020/09/01

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь улс орнууд хөл хориог халж хилээ нээж байгааг дэмжиж байгаа тухай тус байгууллагын Ерөнхий захирал ТедросАдханомГебрейесус өчигдөр хэвлэлийн хурал дээр мэдэгджээ. Гэхдээ хилээ нээхдээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ заавал авах шаардлагатай гэдгийг ДЭМБ-ын захирал онцолжээ.

Тэрээр “Эдийн засан ба олон нийтийн нээх хүчин чармайлтыг ДЭМБ бүрэн дэмжиж байна. Бид хүүхдүүд сургуульдаа, хүмүүс ажлын байрандаа эргэн очихыг харахыг хүсэж байна. Гэхдээ энэ бүхэн аюулгүй байдалд явагдаж байгааг харахыг хүсэж байна. Улс орнууд вирусийг хэдий чинээ их хянана тэр хэмжээгээр нээлттэй байж болно. Хяналтгүйгээр хилээ нээнэ гэдэг нь сүйрэлд хүрэх жор” гэжээ.

Иймд улс орнууд хилээ нээхтэйгээ зэрэгцэн дөрвөн үндсэн шаардлагыг биелүүлэх ёстой гэжээ. Юуны өмнө вирус олон хүнийг хамарч тархах боломжийг хязгаарлах. Шөнийн клуб, шашны хурал ном, цэнгэлдэх хүрээлэн зэрэг хүн олноор цугладаг арга хэмжээний үеэр эрчимтэй тархдаг. Хоёрдугаарт, эндэгдлийг багасгах үүднээс вирус тархсан нөхцөлд хамгийн эмзэг бүлгийн хүмүүсийг хамгаалах. Гуравдугаарт, хүн бүр амны хаалт зүүх, аюулгүйн зай барих, гараа угаах зэргээр олон нийтийн аюулгүй байдлыг хангахад тус бүрийн хувь нэмэр оруулж байх. Дөрөвдүгээрт, эрх баригчид өвдсөн хүмүүсийг илрүүлэх, шинжилгээ авах ба эмчлэх, тусгаарлах ба хавьтлуудыг тодруулах арга хэмжээг авч байх ёстой гэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18