Израйл нь Сирийн нийслэлийн орчим пуужингийн цохилт өгчээ

Н.Мижидмаа
2020/09/01

Израйлын нисэх хүчин Сирийн нийслэл Дамаскаас өмнөд зүгт орших Засгийн газрын цэргийн ангиудын байрлалд агаараас пуужингаар харваж халдлага үйлдсэн байна. Сирийн “SANA” агентлагийн мэдээлснээр Израйлын мэдэлд байдаг Голаны өндөрлөгөөс дайралт хийсний дараа Сирийн армийн хоёр цэрэг алагдаж, долоо нь шархадсан аж.

Al Hadath” сувгийн мэдээлснээр Израйлын нисэх хүчин Дамаск хотын нисэх буудлын орчим байрласан Иранаас дэмжлэг авдаг шиит бүлэглэлүүдийг зэвсгийн агуулах руу пуужингаар харвасан юм байна.

Израйлын нисэх онгоцнууд хүссэн үедээ Сирийн нийслэл Дамаскийн орчим агаараас цохилт өгч, өдий төдий хохирол учруулж байгаад олон хүн гайхдаг. Оросын С-300 гэх мэт агаарын дайралтаас хамгаалах сүүлийн үеийн зэвсэгтэй атлаа ийм дайралтыг няцааж чадахгүй байна гэж шүүмжилдэг. Гэтэл Израйл 1967 оны Зургаан өдрийн дайны үеэр эзэлсэн Голаны уулс буюу Голаны өндөрлөгөөс нийслэл Дамаск хүртэл ердөө 60 км-ийн зайтай байдаг юм байна. Үүнийг Израйл нь чадварлагаар ашиглан шаардлага гарвал Сирийн агаарын орон зай руу нэвтрэлгүйгээр пуужингаар харвадаг эсвэл Ливаны агаарын орон зайд нэвтэрч тэндээс дайрдаг юм байна. Орчин үед “агаар- газар” ангиллын пуужинд 60 км-ийн алслал асуудал биш байдаг аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18