П.Батхуяг: Өвөрмонголчуудад тулгарсан асуудал бидэнд том сануулга өгч байна

Н.Мижидмаа
2020/08/31

БНХАУ-ын ӨМӨЗО-нд анхлан сургуульд орж буй сурагчдад Хятад хэлээр хичээл оруулах шийдвэр гарсан нь Өвөрмонголчуудыг хоёр сарын турш эсэргүүцэхэд хүргээд байна. Тодруулбал өмнө нь ӨМӨЗО-нд сурагчдад Монгол бичгийн хичээлийг нэн тэргүүнд тавьдаг байсан бол энэ удаад Монгол бичгийн хичээлийн хүчийг сулруулж дагалдах хичээлд болгосон нь эсэргүүцлийн шалтгаан болсон. Бид үндэсний хэл бичгийн асуудлаар Зохиолч, судлаач П.Батхуягтай ярилцлаа.

Өвөрмонголчуудын тухайд Хятад хэлээр хичээл явуулахыг эсэргүүцэн тэмцэл өрнүүлсээр байна. Монголчууд энэ асуудалд хэрхэн хандах ёстой вэ? Судлаач хүний хувьд байр сууриа илэрхийлээч.

- Улс үндэстний хамгийн чухал зүйл бол үндэстний хэл бичиг. Улс үндэстэн өөрийн хэл бичиг байхгүй бол үндэстэн оршин тогтноход хамгийн боломжгүй гэдгийг хүн төрөлхтөн эртнээс мэднэ. Тиймээс ямар ч улс үндэстэн хэл бичгээ хайрласан. Өвөрмонголчуудын тухайд бид арай өөр байр сууринаас авч үзэх ёстой. Нэг улсын доторх бодлого. Нэг улсын доторх үндэстний асуудал яригдана. Тэр нь Монгол үндэстэн. Монгол хэл бичгийг хамгаалахад зайлшгүй тэмцэх ёстой асуудал үүснэ. Гэтэл улс үндэстний доторх асуудал үүнд яригдана шүү дээ. Өвөрмонголын зохиолчидтой уулзахад настангууд маш их эсэргүүцэж байгаа юм байна. Учир нь энэ жилээс анх сургуульд орж буй хүүхдүүдийн нэн тэргүүнд үндэсний хэл бичгийн хичээл байсныг БНХАУ-ын Засгийн газраас бодлогоор Монгол бичгийн хүчийг сулруулж Хятад хэл бичгийг нэн тэргүүнд тавьж үзэх ёстой гэсэн. Нэг талдаа аргагүй шүү дээ. Улс үндэстэн өөрийнхөө боловсролын бодлогыгг хэрэгжүүлж байна. Нөгөө талдаа үндэсний цөөнх байгаа хүмүүсийнхээ хэл бичгийг гадуурхаж байгаа нь түүний эсрэг үзэл бодлоо хэлэх шалтгаан болж байна. Өвөрмонголчуудад тулгараад байгаа асуудал нь ганц тэдний асуудал биш. Магадгүй бид нар энэ хэвээрээ хэл бичгээ хайрлаж, дээдлэхгүй байвал босоо бичиг мөхөх аюулын харанга дэлдэж байна. Монголчууд өөрийнхөө хэл бичгийг үргэлж хоёрт тавиад үр хүүхдээ хэлд ороогүй байхад нь гадаад хэл сургаад, хэл бичигтээ ийм хайхрамжгүй энэ байдлаараа явбал тодорхой цаг хугацааны дараа мартагнаж үймээн самуунтай асуудал үүснэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 19 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18