Дональд Трамп гарын үсгээ зурсан фото зургаа дуудлагаар зарж баяжихыг зөвлөжээ

О.Шүрэнцэцэг
2020/08/31

АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрамп “Лаура” хар салхины учруулсан хохирлыг арилгах талаар дугуй ширээний яриа өрнүүлсний дараа онцгой байдлын албаны ажилтнуудад өөрийн газар үсэг бүхий фото зургаа тараан өгөөд, зургуудын зарж баяжихыг зөвлөсөн тухай “Daily Beast” мэдээлсэн байна.

Трамп албан хүмүүст зургаа тарааж өгсний дараа нэг хүнд хандан “Май, үүнийг ав. Өнөө орой eBay-р орой зараарай. Тэгвэл 10 мянган доллар олно. Хэрэв дээр нь нэрийг чинь бичвэл үнэ хүрэхээ байчихна. Тэгэхээр өнөө орой eBay-ээр зарчих” гэж хэлсэн байна.

Үүнтэй зэрэгцээд ДональдТрамп нь Америкийн нөмрөөд байгаа эсэргүүцлийн хөдөлгөөнийг далимдуулсан хүчирхийлэл, дээрэм тонуулыг зогсоох цорын ганц аргыг нэрлэсэн байна. Тэрээр “Twitter” хуудсан дээрээ “Ардчилсан намынхан удирдаж байгаа гэмт хэргийн түвшин өндөртэй хотууд дах хүчирхийллийг зогсоох цор ганц арга бол хүч” гэж бичжээ. Мөн эсэргүүцэл хамгийн их газар авч, хамгийн удаан үргэлжилж буй хот болох Портленд хотын мэр, Ардчилсан намаас сонгогдсон ТедУидерыг “хотоо сөнөж, асар ихээр сүйдэж буйг ажиглан юу ч хийхгүй байгаа хэт зүүний, юу ч мэддэггүй” гэж тодорхойлсон байна. Үүний хариуд Ардчилсан намынхан Трампыг Америкийн нийгэмд хүчирхийлэл, үзэн ядалтыг дэвэргэж байна гэж буруутгажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18