Германд нүүрсний уурхайг томруулахыг эсэргүүцсэн хүмүүс жагсаал хийжээ

О.Шүрэнцэцэг
2020/08/31

Германд байгаль хамгаалах хөдөлгөөний идэвхтнүүд нүүрсний ил уурхайг талбайг томсгох гэж байгаа эсэргүүцсэн арга хэмжээ зохион байгуулсан тухай “Deutcshewelle”мэдээлсэн байна. Арга хэмжээний үеэр 3000 орчим хүн уурхайг томсгох явцад устгалд оруулах тосгоныг хүрээлэн амьд тойрог байгуулсан байна.

Жагсаалын үеэр зарим идэвхтнүүд уурхайн экскаваторын шанаган дээр авирч гарсны дараа цагдаа нар тэдний эсрэг арга буюу хүч хэрэглэсэн гэж байна. Үүний хариуд жагсагчид уурхайн аюулгүйн албаны ажилтнуудыг хүч хэрэглэсэн гэж буруутгасан байна.

Германы холбооны Засгийн газар ба орон нутгийн засгийн газрын хооронд хүрсэн тохиролцооны хүрээнд уурхай нь олборлолтынхоо талбайг тэлэх зорилгоор ойролцоох тосгодыг татан буулгахаар болсон аж. Ийнхүү уурхай нь ашиглалтын талбайгаа тэлж байгаа ч төлөвлөгөө ёсоор Герман улс нь 2038 он гэхэд хүрэн ба чулуун нүүрсийг ашиглахаас бүрэн мөсөн татгалзах юм. Гэвч энэ салбарт олон мянган хүн ажилладаг тул бүрэн татгалзах явц нэлээд удаашралтай байна гэж шүүмжлүүлж байгаа аж.

Төлөвлөгөөний дагуу 2038 он гэхэд чулуун ба хүрэн нүүрсний олборлолтыг бүрэн зогсоож, нөөц бүхий уурхайнуудыг орхисны төлөө  нүүрс олборлогч компаниуд болон орон нутгийн удирдлагууд нь төв Засгийн газраасаа 70 тэрбум еврогийн нөхөн олговор шаардаад байгаа гэж “Deutcshewelle” мэдээлсэн байна. Энэ бол нүүрсний салбар ажиллаж байгаа нэг хүний ажлын байрыг 3,5 сая еврогоор үнэлсэн хэрэг аж.

Ташрамд сонирхуулахад Германд олборлолт дууссан уурхайнуудыг усаар дүүргэн хоорондоо холбоотой цэвэр устай олон нуур бүхий сүлжээ бүхий амралтын газрууд байгуулдаг юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18