Хятадын хөрөнгө оруулалтыг “дайсагнасан” гэж тодорхойлов

О.Шүрэнцэцэг
2020/08/31

АНУ-ын удирдлагууд Украйны аж үйлдвэрлэлд хийж байгаа Хятадын хөрөнгө оруулалтад сэтгэл түгшиж байгаагаа албан ёсоор мэдэгдэв. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга МайклПомпео бямба гарагт Украйны Ерөнхийлөгч Зеленскийтэй утсаар ярихдаа БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг дайсагнасан гээд Украйны “Мотор Сич” компанийг Хятад худалдан авах гэж байгааг онцолжээ.

Нисэх онгоц, нисдэг тэрэгний дэлхийд томд тооцогдох үйлдвэрүүдийн нэг болох “Мотор Сич” компанийн хувьцааны хяналтын багцыг Хятад худалдан авах гэж байгааг АНУ тууштай эсэргүүцсээр ирсэн. Тухайлбал, 2019 онд Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын зөвлөх байсан Жон Болтон ийм наймаа хийхийг зөвшөөрүүлэхгүй гэж мэдэгдэж байсан.

БНХАУ нь онгоц, нисдэг тэрэгний орчин үеийн хөдөлгүүрийн үйлдвэрлэлийн түвшнээр АНУ-аар олон жилээр хоцорсон гэж үздэг. Ийм нөхцөлд Хятад нь Оросын байлдааны нисдэг нисдэг тэрэг, онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэдэг байсан компанийг худалдан авбал хоцрогдлоо богино хугацаанд нөхөөд, Америкт аюул учруулахуйц хэмжээнд хүрнэ гэж болгоомжлол байгаа юм байна.

2015 оны “Майдан” хувьсгалын дараагаар Украйны шинэ удирдлага нь “Мотор Сич” компанийн бүтээгдэхүүнийг ОХУ-д экспортлохыг хориглосон бөгөөд энэ хориг ойрын 10-15 жилдээ хэвээр байна гэдэгт бүгд санал нийлж байна. Гэтэл “Мотор Сич” үндсэн ашиг өгдөг голлох загварыг хөдөлгүүрүүдийг 90 хувийг ОХУ худалдан авдаг байж. Ийм хориг хориг арга хэмжээний дараагаар тус компани дампуурах аюултай тулгарсан тул Украйны удирдлагууд хувьцааны хяналтыг багцыг Хятадын компанид зарж, шинэ хөрөнгө оруулалт авч, зах зээлээ тэлэх замаар аврахаас өөр арга байхгүй гэж шийджээ.

Хятадын компани нь төлөөний компаниар дамжуулан хяналтын багцыг хэдийн худалдан авсан бөгөөд одоо энэ наймааг Украйны эрх баригчид зөвшөөрөх л үлдээд байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18